Цахим сенсаци

М.Наранбаатарт ОЛОН АСУУДАЛ бий

narМҮОНРТ-ын ерөнхий захирал гурван жил тутамд шинэчлэгдэж байх хуультай. Гэтэл одоогийн захирал М.Наранбаатар тус албан тушаалд очиод найман жил болж байна. Төрийн өмчит газар нэг дарга удаан байхаар тус өмчийг өөрийнхөө хувийнх мэт бодоод байдаг муу хандлага манайд олон бий.

Өнөөдөр яг энэ байдал МҮОНРТ-д бий болоод байна. М.Наранбаатар өөрийг нь тойрсон, хууль зөрчсөн асуудлыг олны анхаарлаас холдуулах гэсэндээ олон янзын арга хэрэглэж байх шиг. Өнөөдөр түүний ярид байгаа 700 хүн бол зүгээр л халхавч мэт.

ТОГТООЛГАРСНЫДАРААБАЙГУУЛАГДСАНКОМПАНИТЕНДЕРТШАЛГАРСАН

М.Наранбаатар өөрийн төрсөн дүү болох М.Наранцогтыг МҮОНРТ-ийн уран бүтээлчийн дөрөвдүгээр нэгдэлд редактороор томилохдоо “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн зүйл заалтыг зөрчин байж томилсон байдаг.

Мөн 2014 оны гуравдугаар сард Засгийн газраас МҮОНРТ-ийн хамгаалалтыг гэрээт харуул хамгаалалтын байгууллагад хариуцуулах шийдвэр гарсан. Энэ дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2014 оны дөрөвдүгээр сарын 08-нд тогтоол гаргаж тендер зарласан. Энэ шалгаруулалтад “Барбаатар” ХХК-нь 498 сая төгрөгийн үнийн санал өгч шалгарчээ.

Гэтэл “Барбаатар” ХХК Засгийн газрын тогтоол болон Үндэсний зөвлөлийн тогтоол гарсны дараа буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлээд, сонгон шалгаруулалтанд оролцсон төдийгүй уг компанийн захирал Б.Өлзийсайхан нь М.Наранбаатартай хамаатан садны холбоотой хүмүүс болж таарсан нь мөн л “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байгаа юм.

Тус компани тендерт оролцохдоо 50 гаруй хүний багтай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлнэ гэсэн атал өнөөдөр 10-20 хүн нь тус үүргийг гүйцэтгэж байгаа ажээ.

МҮОНРТЫНУДИРДЛАГЫНБАГИЙНГИШҮҮД 50 ГАРУЙСАЯТӨГРӨГИЙГУРАМШУУЛАЛДАВЧЭЭ

МҮОНРТ тухай хуулинд тус байгууллага “Ашгийн төлөө бус хуулийн этгээд” гэж заасан байдаг. Гэтэл МҮОНРТ-ийн удирдах албан тушаалтнууд аж ахуйн нэгж байгууллагуудаар нэвтрүүлгээ ивээн тэтгүүлэхийг хүсдэг нь нууц биш.

Тэр ч бүү хэл тухайн байгууллагыг нэрийн бүтээгдэхүүнээсээ олгохыг хүсдэг төдийгүй, ойн арга хэмжээ болон тэмдэглэлт баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор хандив, туслалцаа хүссэн албан бичгүүдийг аж ахуйн нэгжүүд рүү илгээдэг нь МҮОНРТ-ын удирдах албан тушаалтнуудтай нүүр тулдаг аж ахуй нэгжүүдийн өмнө тулгардаг асуудлын нэг болоод байгаа.

Мөн МҮОНРТ-ын Ерөнхий захирал М.Наранбаатар нийт ажилчдаасаа санал авч урамшуулал олгох журам батлахгүйгээр, удирдлагын багийн 30 гаруй хүмүүстээ давуу талыг бий болгож, тэдэнд 500 мянгаас 5 сая төгрөгийн урамшуулал олгодог. Нэг үгээр хэлбэл тэд төсвийн 50 гаруй сая  төгрөгийг урамшуулал болгон авсан байна.

Эх сурвалж: ATG.MN

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close