Зөвлөгөө

Биднийг 2015 оны Согтууруулагч хэмээх Хөхөгчин хонь жилд юу хүлээж байгаа бол…

Дорно дахины тооллын хонин жил нь 12 жилийн амьтадын найм дахь нь юм. Монгол зурхайн хонь жил 2015 оны хоёрдугаар сарын 19-нд эхлээд  2016 оны хоёрдугаар сарын долоонд  дуусна. 2015 оны хонь жил бол Согтууруулагч хэмээх Хөхөгчин хонь жил бүлгээ.

Монгол тооллоор 1907, 1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015, 2027, 2039, 2051… онуудад хонь жил тохиож байна.

Хонь жилийн азтай тоонууд нь: 3, 4, 5, 12, 34, 45, 54

Тохирох одны орд нь: Өрнийн зурхайн Мэлхийн орд

Махбодь: Шороо

Өнгө: Шар

Хятад зурхайн Инь\Янь: Инь

Монголоос хонь жилд төрсөн олон алдартан байдаг ч энэ удаа та бүхний сайн мэдэх гадаадын алдартангуудаас хэн нь хонь жилтэй вэ гэдгийг сонирхуулая:

А.Пушкин, А.Толстой, М.Горбачев, Г.Потемкин, Р.Зорге, А.Жирардо, Памела Андерсон, Жейн Остен, Энн Банкрофт, Жорж Бернс, Лесли Карон, Кэтрин Денев, Роберт де Ниро, Сервантес, А.Чехов, М.Зощенко, Жорж Харрисон, Хулио Энглесиас, Мик Жаггер, Архимед, Микеланжело, М.Твен, Жон Вэйн, Брюс Уиллис, Дебра Винджер… гэх мэтээр хөвөрч өгнө.

Хонь жилтэй ивээл жил нь: Гахай, Туулай, Морь

Харш нь: Үхэр, Луу, Нохой, Тахиа болой.

Хонь жилтний хувь заяаны төөрөг:

Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэдэг. Ихэнх нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг бөгөөд зурхай шүтдэг, уран зөгнөлтэй, ер бусын далдын хүчний юм бүхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн эелдэг байж чадна. Түүний амьдрал өөрөөс нь биш эргэн тойрныхоос нь шалтгаална.

Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй. Тэд сонголт сайтай, авьяастай, төрөлхийн жүжигчид. Уран зохиол болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн байж чадна.

Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр уран сэтгэмж сайтай, хатуу зоригтой байх хэрэгтэйг мэддэггүй. Тайван амьдралтай байхыг илүүд үздэг хонь жилтнүүд гэр бүлдээ бүхнээ зориулж чаддаг.

За харин одоо бусад жилтнүүдийг 2015 онд юу хүлээж байгаа бол:

 

ХУЛГАНА: Тэд дахиад л дээшээ гарна. Урлагт хөл тавих юм бол их амжилт гаргах ч магадгүй.

ҮХЭР: Муухан л жил байна даа. Тайван бус, бүрхэгдүүхэн…

БАР: За та нар дэлхийг тойрох аялалд гарсан нь дээр биз. Танд олдох бяцхан боломж.

ТУУЛАЙ: Хонь жилд бага зэрэг таагүй зүйлтэй учирах ч тэд аз жаргалтай байх нь.

ЛУУ: Амралтын жил юм даа. Тэд эрх мэдэлгүй байдлаас аль болох холхон байсан нь дээр. Өөрөөр хэлбэл ажил хийх гээд нэг их зүтгэх хэрэггүй.

МОГОЙ: Тэдний цэцэн ухаан энэ бүх замбараагүй байдлыг хэцүүхэн л давах юм байна. Бүх зүйлийг мартагнах гэж элдэв олон нийтийн муу нэртэй газраар үйлчлүүлж ч магадгүй.

МОРЬ: Тэд эсэргүүцэн тэмцэх ч бүх зүйл сайхан болно. Их л учир битүүлэг тайлал байна. Гэвч тэд энэ юун тухай болохыг өөрсдөө мэдэж байгаа гэнэ.

ХОНЬ: Бүх зүйлс гайхамшигтай байна. Тэд өөрсдийг нь сайхан ирээдүй хүлээж байгааг мэдэрцгээсэн.  Тэд харин үүнийгээ ашиглах л хэрэгтэй болох нь.

МИЧ: Их сонирхолтой байх нь. Тэд хоёр туулай хөөх ч энэ жилийг их хөгжилтэй өнгөрүүлэх нээ.

ТАХИА: “Намайг нэг чимхээдхээч, би зүүдэлж байна уу даа”. Ийм байдал тэдэнд боломжгүй мэт санагдах болно. Тэр өөртөө хэт их ачаа үүрч таарах нь дээ.

НОХОЙ: Тэд цочролоос цөхрөлд хүрэх нь байна гэнэм. Хэрэв тэд настай хүмүүс бол тэтгэвэрт гарахаар шийдэх ба эцсийн мөчид ганцаардалд орох нигууртай.

ГАХАЙ: Найдвар ирэх жил. Энэ бүхэн түүнд хамаагүй мэт санагдаж болно. Санхүүгийн хувьд бүх зүйл тааламжтай ч хайр сэтгэлийн асуудал нэг их гавихгүй нээ.

За зурхай бол зурхай. Энд нэг их итгээд хэрэггүй болов уу. Харин бүх зүйл бидний гарт байдгийг санаарай!

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close