Цахим сенсаци

7000 аж ахуйн нэгжийг дампууруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна

14278_220 Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ  хэлэлцэж байна. Хуулийн төсөлд Архи зарах тусгай зөвшөөрөл авахын тулд аж ахуйн нэгжүүд 5-50 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан нь Монголын 7000 аж ахуйн нэгжийг зориудаар дампууруулж, ажилгүйдэл, ядуурлыг нэмнэ гэж бизнес эрхлэгчид үзэж байна.
Тус хуульд Сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол 20 сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд 50 сая, аймгийн төвд 25 сая, суманд 5 сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авахаар хуулинд заажээ.
Энэ бол найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг зориудаар дампууруулж, олон мянган айл өрхийг орлогогүй болгох төлөвлөгөө юм.
Учир нь 5 сая төгрөгийн бараа эргэлттэй 8 нэрийн дэлгүүрүүд 50 сая төгрөг байтугай 5 саяыг нь ч төлж дийлэхгүй. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хаалгыг бариулаад 50 сая төгрөгөөр эрх авсан том дэлгүүрүүд л монополь эрх эдэлж үнээ өсгөнө гэсэн үг. Ингээд архины худалдаа хяналтаас гарч, 1990 оных шиг “Шаг”-ийн архи бий болох зэргээр нийгэмд сөрөг үр дагавар ихээр гарах нөхцөл бүрдэхээр дүр зураглал харагдаж эхэллээ.
Өнөөдөр 8 нэрийн худалдаа эрхлэгчид сая төгрөгөөр тусгай зөвшөөрөл авч,  2 жил тутамд 400,000 төгрөгөөр тэмдэгтийн хураамж төлж байгаа. Стандартын дагуу засч тохижуулсан ажлын байранд худалдаа үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хууль гарган хүчээр хаах нь иргэдийн үндсэн хуулиар олгогдсон ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хааж байна. Хэнээс ч хамааралгүйгээр өөрөө өөрсдийнхөө амьдралыг авч явж байгаа олон зуун өрхийг амьжиргаанаас нь салгаж , иргэдийн  хувийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа нь ажилгүйдэл ядуурлыг улам бүр нэмэхэд түлхэж байгаа юм.
Уг нь Архидалттай тэмцэх эх сурвалж нь аж ахуйн нэгжүүдийг хааж боож боломгүй. Дэлхийн улс орнуудын практикаас харахад архины үнийг нэмж, эдийн засгийн аргаар тэмцэхийг л чухалчилдаг болохоос манайх шиг ах ахуйн нэгж, иргэдийнхээ ажиллах, хөдөлмөрлөх эрхийг нь боомилдоггүй билээ.
Тэгэхээр улсын төсөв бүрдүүлэх нэрийн дор ард түмнээсээ 50 сая, 10 саяыг татах энэ төлөвлөгөө 7000 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг дампууруулж, хэдэн мянган хүнийг амьжиргаанаас нь салган, ажилгүйчүүдийн эгнээг өргөжүүлнэ гэдгийг тооцох хэрэгтэй болжээ.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close