Спорт

FIFA-гаас хариу ирүүлжээ

mongolian fifa Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит их хурлын үеэр тус холбооны Ерөнхийлөгчийн болон Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль болох билээ. Энэхүү сонгуулийг тойрсон элдэв дуулиан одоог болтол тасрахгүй байгаа. Хөлбөмбөгийн хүрээнийхний удаа дараа тавьж буй шаардлагын дагуу Сонгуулийн хорооны дарга И.Отгонбаяр хоёрдугаар сарын 6-нд FIFA-д хүсэлт явуулсан аж. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос уржигдар буюу хоёрдугаар сарын 11-нд хариу ирүүлсэн байна. Уг захидалд МХБХ-ны Их хурлын төлөөлөгчдийг өөрчлөх эрхийг Холбооны дотоод бүтцийн байгууллагуудын дотроос зөвхөн МХБХ-ны Их хурал эдэлнэ. Улмаар МХБХ-ны гишүүн болон Их хурлын төлөөлөгчдийн тоог өөрчлөх буюу энэ талаар шийдвэр гаргах асуудал нь МХБХ-ны Сонгуулийн хорооны эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй болохыг мэдэгдэж байна. Тодорхой хэлэхэд, удахгүй болох МХБХ-ны сонгуульт Их хуралд оролцох боломжийг 21 аймгийн холбоод, мөн түүнчлэн МХБХ-ны дүрэмд зааж өгсөн МХБХ-ны бусад бүх гишүүдэд бүрдүүлж өгнө гэж дурьдсан байна.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close