НийгэмНийслэл

Улсын дугаараас хамаарч тээврийн хэрэгслийн төлбөрөө төлнө

auto tatvarНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын авто тээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Автомашины үзлэг оношилгоо хуваарийн дагуу үргэлжилсээр байдаг ч иргэд тавдугаар сарын сүүлээр л автомашинаа оношилгоонд оруулдаг байна. Ингэснээр оношилгооны төвүүдийн ачаалал ихэсдэг аж. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталжээ. Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн байна.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард 

албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм байна.

Захирамжийн дагуу нэг, хоёрдугаар сард оношилгоонд орох байсан 1, 2, 6, 7-ын цифрээр төгссөн дугаартай машинууд энэ сарын үлдсэн хоногууд болон гуравдугаар сардаа багтаж оношилгоондоо хамрагдах юм.

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН

ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

Мөн  автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг болгосон байна. Албан татварын хэмжээ: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна. Автотээврийн хэрэгслийн татварын хэмжээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй аж.

Ж.ГАНАА

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close