Хууль эрх зүй

Шинжээч нар 4 настай охины үхлийн талаар дүгнэлт гаргажээ

aima285362425201502270111Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой  Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан билээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар урьдчилсан дүгнэлт гаргажээ.

Дүгнэлтэнд “Охиныг бусдад зодуулж амиа алдсан байна. Тархи болон бусад хэсэгт мохоо хатуу биетээр цохиж гэмтэл учруулсан байна. Мөн хөл, гарандаа зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт, няцралт байна. Тархиндаа авсан гэтмэл үхэлд хүргэжээ” гэсэн байна.

Харин охины бэлэг эрхтний ойролцоох язралт, хөхрөлт нь хүчирхийлснээс биш зодуурынх гэнэ.

Охины ээж Ө  таван жилийн өмнө Ц-тэй гэрлэж хөөрхөн охинтой болжээ. Гэтэл гурван жилийн өмнөөс бие нь өвдөж саажилттай болжээ. Тиймээс нөхөр нь хоёр жилийн өмнөөс М гэгч бүсгүйтэй үерхэж энэ жилээс эхнэр, охиноо хаяж явжээ. Тэгээд тэр М-тэйгээ хамтран амьдарч байсан байна. Өөрийгөө ч аваад явж чадахгүй байж чи хүүхэд өсгөж чадахгүй, би охиноо авна гэжээ.Охины төрсөн ээж хүүхдийнхээ ирээдүйг бодоод аавд нь өгсөн байна.

Хааяа л охинтойгоо уулздаг байж. Охин нь уулзахдаа ээжээ би тантай хамт баймаар байна, тэд нар намайг зоддог, хоол өгдөггүй өлсгөдөг гэдэг байжээ. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө ээж нь ааваас нь  зөвшөөрөл авч охинтойгоо хонохоор болжээ. Гэтэл шөнө нөхөр нь дарамталж хүүхэд авчирч өг гэсэн байна. Ээж нь охиноо унтаж байхад шөнийн 3 цагт хүргэж өгсөн гэнэ. Гэвч охиноо үхэлрүүгээ түлхснээ мэдсэнгүй.

Тэр шөнө  охин сэрээд ээждээ очно гэж уйлахаар  зодсон бололтой. Хөршүүд нь шөнө хүүхэд 3 цаг гаруй уйлж, эрэгтэй, эмэгтэй хүн хэрэлдээд , үүнийг чинь алаад өгье гэх чимээ гарч байжээ. Гэвч хэн ч цагдаа дуудаагүй байна. Хэрвээ тэр үед хэн нэгэн сайхан сэтгэлт хүн цагдаа дуудсан бол бaлчир охин амьд үлдэх ч байсан юм билүү.

Эх сурвалж: www.times.mn

Show More

Related Articles

4 thoughts on “Шинжээч нар 4 настай охины үхлийн талаар дүгнэлт гаргажээ”

  1. Hogiin golgiin tsaazaar awbal tarna . yaj tiim algiin chiniihen amitniig ingej chaddag bna a

  2. setgel ih uvduj bn.tiim bytshan amitniig yj ingej chaddag bn aa.ter estegshvv uhaantai ym ni udahgv gesgeelee hvrteh blno ooo

  3. Tsagdaa nar duudaad irdeggui shuu dee. uursduu orood helj yarihgui novsh gej

Leave a Reply

Your email address will not be published.

Close