Нийгэм

МУГЖ Д.Сосорбарам ХОМ-ээ гаргаж өгөхөөс татгалзжээ

hom Улсын хэмжээнд 38422 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ.

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс гуравдугаар сарын 01-ний хооронд 60 хоногийн хугацаанд зохион байгуулсан байна.

Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлжээ. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол  Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Цэнддоо хугацаа хожимдуулсан байна. Харин Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна. Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлжээ.

Ж.МАРАЛ

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close