Мэдээ

Цахим мэдээллийн хэрэгслээр тархсан 4 зургийн 3-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ

chono52014 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 03-ны өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлажээ.

Сүүлийн үед хүмүүс хууль бусаар агнасан амьтдын зургийг бахархал болгож цахим ертөнцөд тавих болсон.

Тэгвэл Улсын мөрдөн байцаах газраас цахим мэдээллийн хэрэгслээр тархсан 4 зургийн  3-ыг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, торгуулийн арга хэмжээ авах саналтайгаар прокурорт шилжүүлсэн, нэгийг нь харъяаллын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газарт шилжүүлээд байгаа, шалгалтаар хууль бус агнуур гэдэг нь нотлогдсон тохиолдолд эдгээр гэрэл зураг дээрх хүмүүс хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг УМБГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Гантулга хэлэв. Тухайлбал:

 

•           Саарал чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд 1,200,000-1,020,000 төгрөгөөр,

•           Хүрэн баавгайг хууль бусаар агнасан тохиолдолд 15,000,000-13,000,000 төгрөгөөр,

•           Зэрлэг гахайг хууль бусаар агнасан тохиолдолд  1,400,000-1,600,000 төгрөгөөр,

•           Цагаан зээрийг хууль бусаар агнасан тохиолдолд 1,100,000-1,000,000 төгрөгөөр,

•           1 толгой тарвага агнасан тохиолдолд 360,000-400,000 төгрөгийн тус тус нөхөн төлбөр төлж, зөрчил гаргасан үйлдлээс шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-оос 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлж, амьтанд учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх юм.

 

www.buzznews.mn

Show More

Related Articles

6 thoughts on “Цахим мэдээллийн хэрэгслээр тархсан 4 зургийн 3-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ”

  1. Elbegee ah hurtel baihad yun surtei iin chono ene ter ustgahgui bol mal chini iduuleed duusah bailguide dimii yumand oor yum hiihgui bhda

  2. муу сайн алуурчид. ямар ч онц шаардлагагүй байж хядаад л байхын. луйвардсан хөрөнгөөрөө баярхаж ядах юм даа

Leave a Reply

Your email address will not be published.

Close