Авто машинДэлхийд

Европоос Америк хүртэл машинтайгаа зорчдог болно

gadaad

Хэрвээ Оросын төмөр замын удирдлага шийдэлд хүрч чадвал энэ бүхэн боломжтой. Энэ сарын сарын 23-ны өдөр Сибирийн өдөр тутмын сонинд бичигдсэнээр Оросын төмөр замын дарга Владимир Якунин, Транс-Сибирийн замыг Оросын зүүн талын боомтоос Америкийн Аляска мужийн хооронд холбох тухай санал болгосон байна. Ингэхийн тулд Ази, Хойд Америк хоёрыг тусгаарлаж байдаг Бернгийн тэнгис дээгүүр замаа тавих юм. Энэ төсөл нь Москвад байрлах Оросын ШУА-ийн уулзалтын үеэр танилцуулагджээ. Энэ зам нь Оросыг хөндлөн гулд өнгөрөх бөгөөд Европ, Азийг холбосон томоохон зам болох юм. Оросын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл 10000 км. Якунины хэлж буйгаар энэ зам Орос, Хойд Америкийг холбохоос гадна Оросын хамгийн зүүн муж болох Чукоткаар дайруулан, Аляскийн хойгийг холбох юм гэжээ. Жолооч нар Сибириэс Аляск хүртэл ямар замаар явах вэ? Гатлага онгоцоор уу, хонгил уу, эсвэл гүүрээр үү. Орос болон Аляска хоёрын хамгийн ойролцоох цэгүүд 88 км зайтай. Транс-Сибирь болох Оросын гол замаар Москва-Владивосток хүртэл явахад 9258 км байдаг байна. Тэгвэл CNN-ий зүгээс Аляскаас Москва хүрэхэд 12.978 км замыг туулна гэж тооцоолжээ. Нэг асуудал нь Аляскийн Номегээс бусад мужууд руу холбосон замын систем байхгүй. Хамгийн ойролцоох том хот болох Фэйрбэнкс рүү 836 км эвдэрхий орхигдсон зам бий. Харин Фэйрбэнксээс Канад болон Америкийн бусад бүх 48 муж руу зам холбогдсон байгаа юм.

Т.БАТСҮРЭН

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close