Улс төр

М.Наранбаатарыг шүүхээс 9.9 сая төгрөгөөр торголоо

         УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатарыг “Нэр төр, алдар хүндэд нь халдсан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр шүүхэд өгч, гомдол гаргасан билээ.

Эл маргааныг шүүх хурал өчигдөр Дүүргийн хэргийн анхан шатны II шүүхэд болж, шүүхээс М.Наранбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 9.9 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Тэгвэл М.Наранбаатар шүүхийн шийдвэрийг хэтэрхий нэг талыг барьсан, хохирогчгүй, нотлох баримт дутуу болсон учир давж заалдана гэдгээ хэллээ. З.Энхболдын хувьд уг хэрэгт хохирогчоор оролцсонгүй.

Д.Ундрах /24tsag.mn/

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close