Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газрын өр их байгааг онцолжээ

Монгол Улсын Засгийн газрын өр их байгааг онцолжээ

Санхүүгийн зохицуулах хороо нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран “Системийн эрсдэл, эрсдэлээс хэрхэн гарах” сэдэвт хэлэлцүүлгийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Уг арга хэмжээнд Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс олон улсад танигдсан, нэр хүндтэй эрдэмтэн, судлаач профессор Биатрис Вэдер ди Мауро “Олон улсын санхүүгийн байдал, дэлхийн эдийн засгийн хямралуудаас авах сургамж болон бодлогын арга хэмжээнүүд” сэдвээр илтгэл тавьсан ба тэрээр Монгол Улсын Засгийн газрын өр их байна, цаашид өрийн удирдлагыг сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглээд, GIZ, “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн Захирал Ш.Ханселманн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 30 хуввиас 10 хувь болгож бууруулсан нь Монгол Улсын эдийн засгийг улам хүнд байдалд оруулахыг анхааруулжээ.

Монгол Улсын Засгийн газрын өр их байгааг онцолжээ

Харин Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрдэмтэн профессор Б.Мөнхзаяа “Монголын санхүүгийн системийн өнөөгийн байдал, учирч болзошгүй эрсдэлүүд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн аж

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close