Эдийн засаг

“Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтрах санамж бичигт гарын үсэг зурлаа

"Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтрах санамж бичигт гарын үсэг зурлаа

Уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр буюу энэ сарын 24-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд болж өнгөрлөө. Энэхүү санамж бичгийг “Эрдэнэс Монгол” ХХК болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургууль хамтран байгуулсан байна.

Тус ажлын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй уул уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, шинэ техник технологи нэвтрүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах ажлыг зохих чиглэлийн дагуу хийнэ хэмээн холбогдох албанаас мэдээлэв.

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close