Зөвлөгөө

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

40808-24042015-1429840009-9145950Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан ёсны лавлах утас болох “Мэдээллийн лавлах 19001199”-өөс бэлтгэн ирүүлсэн Нийгмийн даатгалын  ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Даатгуулагчдад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дараах хугацаагаар ажил олгогчоос болон тэтгэмжийн даатгалын сангаас бодож олгоно. Үүнд:

  • Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаны ажлын эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос…
  • 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх,эсвэл хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас олгоно.
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар  алдсаны ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна.
  • Хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно.
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд 3 сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ.

Мөн даатгуулагч 1 сараас дээш хугацаагаар эмнэлгийн хуудсаар тэтгэмж авсан бол уг хугацааны шимтгэлийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192000 төгрөгөөс ажил олгогчийн төлөх хувь буюу 11,0 /12,0, 13,0/ хувиудаар тооцон төлж нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулна

Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг мэргэжлийн эмнэлгийн байгууллагын эмнэлгийн чанарын хяналтын комисс, уг комисс байхгүй бол ерөнхий эмч, эрхлэгч их эмч тогтооно.

Нийгмийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, лавлагааг “Мэдээллийн Лавлах 19001199”-ийн “Мэргэшсэн зөвлөх”-өөс авах боломжтой.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close