Нийгэм

АСЕМ-ын зочдыг хүлээн авах 43 зочид буудлыг сонгожээ

hotel 1

Ирэх онд болохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа дээд хэмжээний уулзалт болох АСЕМ-ын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Зочид буудлуудын холбоо, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй томоохон зочид буудлуудын төлөөлөл өнөөдөр “Зочид буудлууд хамтдаа-АСЕМ 2016” хэвлэлийн бага хурал хийлээ.

2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах Ази, Европын дээд түвшний уулзалтад төр засгаас зочид буудлуудаа дэмжиж, зочид буудлууд төр засагтайгаа хамтран ажиллахаар болжээ. АСЕМ 2016 уулзалтад 4,500 хүртэл зочид ирэх бөгөөд дэлхийн 50 орчим орны төрийн тэргүүнүүд айлчлах юм.

Уулзалтад оролцож буй зочид, төлөөлөгчдийг байрлуулах 43 буудлыг ажлын хэсгийнхэн сонгожээ. Эдгээр зочид буудлуудад 3586 өрөө, 5379 ор байна. Үүнээс ерөнхийлөгчийн өрөө 37 байгаа. Зочид буудлууд таван дүүрэгт байрлаж байна. Эдгээр зочид буудлуудаас гадна 2015 онд дэлхийн хэмжээний томоохон Holiday Inn, Radison, Sheraton, Shangri-La зэрэг зочид буудлууд ашиглалтад орно. Одны зэрэглэлээр нь аваад үзвэл дээд тал нь таван одтой зочид буудал 3 байна” гэв. 43 зочид буудлыг урьдчилсан байдлаар сонгож авсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх аж.

Сонгогдсон буудлуудаас 43 зочид буудал, 197 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хүсч байгаа юм байна.Үндсэн хөрөнгө оруулалтын хүрээнд үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга хэрэглэлийн шинэчлэл, үйлчилгээний барилга байгууламжийн засвар тохижилт, өргөтгөл, эдлэл хэрэглэлийн нөхөн хангалт зэрэг ажлууд хамаарагдах ажээ. Зээлийн санхүүжилтийн туслалцаа авснаар зочид буудлын үйлчилгээний салбарын чанарт өөрчлөлт гарах төдийгүй 12 чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудыг Засгийн газраас үнэ төлбөргүй зохион байгуулах юм байна.

Э.БҮҮВЭЙ

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close