МэдээСэрэмжлүүлэг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ голын усанд осолдож амь насаа алджээ

Өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний дэргэд хүн усанд живсэн гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Улмаар нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Хан-Уул дүүргийн зургадугаар хороо ерөнхий боловсролын 41 дүгээр дунд сургуулийн хойд талд овог нэр, гэрийн хаяг тодорхойгүй 50-55 орчим насны эрэгтэй хүний цогцос туул голын эрэг дагуу урсаж байсныг гаргаж тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Голын ойр орчимд байсан иргэдийн мэдээлж байгаагаар усанд осолдсон иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдгийг хэлсэн байна. Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд голын эрэг дагуу аялж зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, голын усанд орохгүй байж, бага насны хүүхдийг хяналттай байлгахыг анхааруулж байна.

 Б.ЦЭЛМЭГ

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close