Мэдээ

Чонотой нийлсэн нохой

Журмын нөхөр Л-д талархав.
Э. Амарлин

Богино эргэцүүлэл

***Xашир догь бурхинууд***

2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдаж Их тэнгэрийн аманд танилцуулж байв.

   П.Очирбат босож: “Нөхдөө уран гэдэг Монголынх нэг тусдаа, барууных нэг тусдаа өөр юм гэж байхгүй ээ ! Бид ураныг олборлох нь зүйтэй” гэв. Aлга ташилт нижгэнэж П.Очирбат сандалдаа эргэн суух зуураа “Oдоо би хэнээс ч юунаас ч айхгүй шүү, үгээ хэлнэ” гэхчлэн бувтнана…

Н. Норов:  ” Ураны уурхайгаас шавхалт хийсэн ус маань Улаанбаатар хотын крантны уснаас тунгалаг цэвэр байна” гэж мэдэгдэв. Хүмүүс бас л алга ташна.

Хэвлэлээр:

Б.Чадраа: “Цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байрлуулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Хэрвээ манай улс цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байршуулах аваас зуун жил цахилгаанаар хангах атомын цахилгаан станц үнэгүй бариад өгөх болно”.


“Цөмийн хог хаягдалтай улс орон олон бий. Японы 50 гаруй атомын цахилгаан станц тавь гаруй жил ажилласнаас үүдэн асар их хог бий болсон (19 мянган тн орчим). Үүнийг тодорхой хугацаанд говьд авч ирээд булж хадгалж болно.
Монгол шиг тохиромжтой газар дэлхийд ховор. Яагаад гэвэл 200-250 сая жилийн өмнө амьдарч байсан динозаврын яс хэвээрээ хадгалагдаж байдаг. Түүний оронд цементон бортготой эсвэл ямар нэгэн савтай зүйл хадгаллаа гэхэд 250 сая жил болоход яах ч үгүй байж л байх нь. Тийм газар дэлхийд байдаггүй байхгүй юу” гэв.

Өндөрлөг уулс далайд живж, тал байсан газар уул үүсч дэлхий ертөнц танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, олон арван мянган жил, сая жилийн хугацаа өнгөрсөн хойно ч ураны уурхайн цацраг идэвхт хог болон АЦС-ын цөмийн шаар нь аюултай хэвээрээ үлдэнэ гэдгийг өвгөн эрдэмтэн мартав гэж үү?

Ер нь хоёр нийгэм дамжаад ажил амьдралынхаа карьерийг алдахгүй яваа өвөгжүүр насны хүмүүсээс нэн болгоомжлох хэрэгтэй. Тунгалаг тамир романы Итгэлт Баян тэдний хажууд балчирдана. “Гарьд Магнай”-н Равсал Панзын сунгасан гар ч тэдний энэд хүрэхгүй богинодно. Тэд бол матаачид, хулчгарууд, амьд явах нь яаж амьдрахтай нь огтын хамаагүй хүн чанараа гээсэн этгээдүүд. Ямар ч нийгэм, цаг үед төр засгийн талд л дуугарч байхад “нээг их буруудахгүй шүү” гэсэн үндсэн зарчим инерцээрээ яваа өнхөрч буй дугуйнууд…

Тэтгэврийн насны эр байсхийгээд цэнхэр дэлгэцээр танайд зочлоод байвал төлбөртэй нэвтрүүлэгт тэтгэврээ өгөөд орж байна гэх юм уу эсвэл сэтгүүлчид маань эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсдог болж гэж битгий бодоорой. Энэ бол нам засгаас (эх орон, төр гэдэг ойлголтоос өөр НАМ ЗАСАГ) мөнгийг нь өгч, таныг заавал ингэж ойлгох ёстой гэж шахаж байгаа ЯТГАЛГА. Ярьж байгаа хүнийх нь амьдрах арга төдий зүйл юм шүү.

***Яахаас ч буцахгүй баасны ялаанууд***

О.Чулуунбат: “би бол цөмийн шаар, цөмийн хог хаягдал гэж нэрлэмээргүй байна. Цөмийн АШИГЛАСАН түлш л дээ. бид түүнийг Монголдоо дахин боловсруулах технологийн үйлдвэрлэлтэй болчих юм бол бид нар энэ шат руу ч гэсэн ороход дургүйцээд байх юм байхгүй. Монголын хувьд эдийн засгийн хувьд ч ашигтай улс төрийн хувьд ч ашигтай ийм л бизнес болно гэж бодож байна. Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой байдаг” гэжээ.

Дэлхийд анх цөмийн циклийг эх орондоо хэрэгжүүлэхээр санаачилсан автор А.Ундраа.
Стэнфордод эх орныхоо эсрэг ажиллахаар хөтөлбөрчлөгдөж ховсдуулсан эс бол худалдагдсан монгол эмэгтэй. “Уран, цөм бол хутга шиг аюулгүй энгийн зүйл, гэхдээ хутгаар хүн алдаг гэж байгаа…”
Хөөх Ундраа, хутга өөрөө 15 сая жил оршиж бас сая сая хүнийг хөнөөх аюултайсан билүү ?

Баабар ажлын өрөөндөө тамхи уугиулж суугаад,  хаалганы голд наасан ”Tамхи татахыг хориглоно” гэсэн бичиг рүү инээвхийлнэ. Мань эр босоод зогсохоороо өндрөөрөө тэр цаасны хирийн юм л даа. Тал бичээч Да.Жаргалсайхан, “Сонгдо” Б.Болдсайхан мэтийн цөмийн магтуу дуучид бол Рабаабын хажууд жулдана. Baabar.mn•Toimsetguul.mn eagle.mn мэтийн сэтгүүл, ТВ-ээр эх орончдыг цаазын тавцанд хавсайдан хүргэх ажлаараа ахицтай бас нэр хүндтэй яваа нэгэн.

Энэ хүн бол “Хаан нүцгэн байна” нийтлэлээсээ хойш өөрөөсөө урваж чадсан сайн эр. Oдоо толгой ялгүй гилжийлгэж тамхины утаанд хорссон нүдээ онийлгоод “Цөмийн шаар булшлах нь олон арван хуулиар хориотой” гэж ХУДЛАА бичиж суугаа нь энэ. H. Тэгшбаяр тэргүүтэй энэ хүмүүсийн толгой дээр санамсаргүй барилгаас тоосго унаж түмэн магадгүй юм.

***Асуулт***

Арева өнгөрсөн жил 4 тэрбум орчим долларын алдагдалтай ажилласан. Oлон оронд төслөө хаасан Монголд яагаад хаасангүй вэ ?
Монголын тогтоогдоод байгаа ураны нөөц Японы нэг АЦС-ын жилийн хэрэгцээг хангахтай үгүйтэй байхад яагаад Мицүбиши хөрөнгө оруулж Монголын засгийн газар баталгаажуулав?
Зүүн хойд Азийн алс хол өндөрлөгт орших Монгол яагаад Европын холбооны аюулгүйн зөвлөлийн гишүүн орон болов ?
Монгол уран олборлож цацрагийн хог хаягдал бий болгоё, АЦС барьж цөмийн шаарыг эх орондоо үйлдвэрлэе –цөмийн шаарыг хаана булах вэ ?

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Модотын уурхайд
Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сумд, Дархан ууланд, Бор-Өндөрийн уурхайд
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Тэргэтийн талд
Төв аймгийн Баянжаргалан сум Баян-эрхэт ууланд
Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутагт, Мардайд
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгойн далд уурхайд

Зарсан ураныхаа цөмийн шаарыг буцааж авна гэсэн гэрээ хийсэн нь зөв үү ? Tавантолгойн нүүрсийг зараад үнсийг нь буцааж авна гэхтэй ижил биш үү ?

За эх орноо хөгжүүлье — АЦС-ыг хаана барих вэ ?

Говь-Алтай аймгийн Тайшрын Усан Цахилгаан Станц дээр
Ховд аймгийн Чоно харайхын гол дээр
Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ Eрөө голын бэлчир дээр
Дорнод аймагт Хэрлэн голын хөвөөнд

Цөмийн шаар хэдэн жилийн дараа хагас задралд орж хэдэн жилийн дараа бүрэн аюулгүй болдог вэ ?

Эхлээд асуудлаа шийдвэрлэж, асуултанд хариулаад дараа нь ажлаа хийцгээе.

Чонотой нийлсэн нохой хотонд илүү аюултай байдаг ! битгий мартаарай

***    ***  ***

нэр бүхий хүмүүсийн танилцуулга:
-П.Очирбат (Монгол улсын анхны ерөнхийлөгч Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор [Sc.D], профессор)
-Н. Норов (МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн багш, профессор)
-Б.Чадраа (Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Цөмийн физикч, ШУА-д ЭША, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал, ШУА-ын дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан доктор, профессор цолтой)
-А.Ундраа (Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд асан, физикийн ухааны доктор, Ph.D)

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close