Эдийн засаг

Татварын буцаан олголтыг энэ сарын 15-20-нд өгнө

Татварын буцаан олголтыг энэ сарын 15-20-нд өгнө

Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийг энэ сарын 15-20-ны хооронд олгохоор хүлээгдэж байгаа болохыг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Үндэсний татварын албаны хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын өнгөрсөн оны  тайланг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч татвар төлөгчийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна. Мөн нийслэлийн хэмжээнд албан татварын илүү төлөлтийг буцаан олгох ажиллагааг хоёр ээлжээр зохион байгуулан, дүүргийн татварын албанд өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө татварын тайлангаа ирүүлсэн  иргэдийн  илүү төлсөн албан татварыг Нийслэлийн төрийн сангийн газраас  өнгөрсөн сарын 06-ны өдөр буцаан олгосон аж.

Татварын буцаан олголтыг энэ сарын 15-20-нд өгнө

Харин хоёрдугаар ээлжинд энэ оны нэгдүгээр сарын 25-ны  өдрөөс хойш татварын тайлан тушааж албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан татвар төлөгчдийн буцаан олголтыг Нийслэлийн төрийн сангийн газраас энэ сарын 15-20-ны өдрүүдэд  олгохоор  хүлээгдэж байгаа юм байна.

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close