Нийгэм

Ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд ямар үйл явдал болох вэ?

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

Баярын хүрээнд болох үйл явдлын товчийг танилцуулъя.

11.00 цагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө,

11.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

14.00 цагт Чингисийн талбайд баярын арга хэмжээ үргэлжилнэ. Энэ үеэр Цэргийн ёслолын жагсаал Москва хотын цагаар 10.00, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхлэх юм.

Тэнд иргэд цэргийн хээрийн хоол идэж, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчдийн ялалтын баярын тухай түүвэр тоглолтыг үзэх боломжтой.

19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “День победы” хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулах юм байна.

22.00 цагт ёслолын буудлага болно.

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close