ДэлхийдСэрэмжлүүлэг

Филиппинд салхи цагт 220 км хурдтай ширүүсч байна

thypoon

ВВС агентлагийн мэдээлснээр, Филиппиний зүүн хойд хэсэгт орших Cagayan мужид маш хүчтэй хар салхи болж байгаа аж. Энэхүү хар салхи нь цагт 220 км хурдтай ширүүсч буй бөгөөд Япон болон Тайвань руу чиглэж байна хэмээн тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.

Филиппиний цаг уурын хүрээлэнгийн цаг уурч Rene Paciente-ийн хэлснээр “Энэ жил тохиолдоогүй хамгийн аюултай хуй салхи болж байна. Үнэхээр аюултай” гэжээ. Cagayan болон Isabela мужаас одоогийн байдлаар 2500 гаруй хүн аюулгүй газар луу нүүсэн байна. Мужийн нутгийн иргэдийг хамгаалах төвийн дарга Norma Talosig “Гамшгийн төв болох Cagayan мужаас 1680 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна” гэж мэдээлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

thypoon

thypoon

thypoon

thypoon

thypoon

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close