Орон нутагСэрэмжлүүлэг

Сэлэнгэ аймагт хоёр түймэр гарчээ

Сэлэнгэ аймагт хоёр түймэр гарчээ

Өчигдрийн байдлаар гурван аймагт дөрвөн ой хээрийн түймэр гарсан байна. Увс, Дархан-Уул аймгийн нутагт нэг түймэр гарсан  бол Сэлэнгэ аймагт хоёр түймэр гарчээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар энэ сарын 8-ны өдөр ой хээрийн түймэр гарчээ.  Аймгийн Онцгой байдлын газрын 52 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн цэргийн 18 албан хаагч, орон нутгийн 78 иргэн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн тус аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн нутаг “Нүхт” гэдэг газар  энэ сарын 11-нд түймэр гарсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 36 иргэн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг  цурамд оруулсан.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close