НийгэмЭдийн засаг

Сайн мэдээ: Монголд хагас тэрбум ам.доллар орж ирлээ

ххб

Худалдаа хөгжлийн банкнаас бонд гаргаж ам.доллар оруулж ирсэн байна. Гаргасан бонд нь 500 сая ам.доллартай тэнцэнэ хэмээн албаныхан мэдээллээд байгаа. Засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкууд худалдаж авснаар өнөөдөр банкуудад 800 сая ам.долларын үнэ бүхий үнэт цаас бий. Энэ нь Засгийн газрын баталгаатай бонд бөгөөд Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларыг нь мөнгө болгосон төдийгүй дахин 300 сая ам.доллар гаднаас оруулж ирэх боломжтой юм байна. Ингэснээр монголын зах зээлд хагас тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн үг юм. Энэ нь ам.долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарах эерэг үр дүнг авчрах хүлээлттэй байгааг эх сурвалж мэдээлжээ. Одоогийн байдлаар ам.доллар 1948-1955 төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Худалдаа хөгжлийн банк 2012 оны 9-р сард 300 сая ам.долларын бондыг олон улсын бондын зах зээлд гаргаж байсан юм.

Т.БАТСҮРЭН 

Show More

Related Articles

3 thoughts on “Сайн мэдээ: Монголд хагас тэрбум ам.доллар орж ирлээ”

  1. АН намын банкаа гэж. Сонгуулийн мөнгө бэлдсээр

  2. ene comment bichsen hun tegeed dollar 2000 garaad yavaasai gej huseed bgaa yum uu?tenegtdeg bna shd

  3. Ter 12 ond gargasan chin ene jil tologdono. Orj irsen 500aas 300 ni 9 sard ergeed garnaa.

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close