Урлаг

Дууны шүлгийг хазаарлахгүй бол…

Сүүлийн үед СТА дуучин Д.Намсрайноровын “Гэнэ гэнэхэн сэтгэл” дуу “хит” болж байна аа. Гудамж талбай, автобус унаа, ер хаана явсан ч энэ дуу чихнээ сонсогдох болж. Гэтэл энэ дууг олон хүнтэй газар, тэр дундаа настай хүмүүсийн дэргэд сонсоход нэг л таатай биш төдийгүй эвгүй санагдах юм.

“…Дэнжийн гоёхон цэцэгс бие биенээ шүрэглэнэ ай хө

Дээлний чинь энгэрээс гангын үнэр сэнгэнээд байна аа

Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө

Гэн гэнэхэн сэтгэл минь чамайг харахаар догдлоод байна аа..” гэх үгтэй болохоор тэр. Ингэж бичихээр зарим хүн “Сүртэй юм” гэж хэлж магадгүй. Гэхдээ олон нийтийн газар явж байхдаа сонсоод үзээрэй, танд ч гэсэн таатай сэтгэгдэл төрөхгүй байх.

Ялангуяа хүүхдүүдийн дэргэд суугаад сонсохоор тэд хэрхэн, яаж хүлээн авч байгааг харж болно. Тэд “Гэн гэнэхэн сэтгэл”-ийг “Сэрэл хөдөлгөдөг” дуу хэмээн нэрлэх болсон байна лээ. Хүүхдүүд ч яахав, учраа мэдэхгүй сонссоноо л шууд ярьж байгаа хэрэг. Ардчилсан нийгэмд юу сонсч, ямар уран бүтээл гаргах нь тухайн хүний эрхийн асуудал.

Гэхдээ олон нийтийн эрх ашгийг бодолцож үзэх нь ч иргэн хүний үүрэг. Хэдхэн жилийн өмнө уран бүтээлч, яруу найрагчид дууны шүлгээ олон шат дамжлагаар хянуулдаг байсан гэдэг. Одоо хэн дуртай нь шүлэг тэрлэж, ая хийчихээд олны хүртээл болгохыг хичээх болж дээ.

Шүлэг төдийг хэний ч хяналтгүй тэрлээд ая зохиолгон олон нийтийн хэрэгслээр цацдаг болжээ. Эндээс л дууны шүлгийг хэн ч бичиж болдог гэсэн буруу ойлголт нийгэмд төлөвшчих гээд байна даа.

Б.Сэлэнгэ

Show More

Related Articles

2 thoughts on “Дууны шүлгийг хазаарлахгүй бол…”

  1. unen shu,arai dendene ee.iim ugtei duug avaad duulj l bdag ain.uneheer uuriiguu doosh hiisen bn lee.ayalguu bol saihan l yum n lee.iim ugtei duug sonsood hend ch taatai sanagdahgui…duuchin mine ee tolgoigoo jaahan tsenegle.haana yavj baigaagaa meder…nom sain unsh..

  2. duuniih ni ner durlan durlan hairlamaar gedeg shu dee,,, selengee matar yugaa medej uran buteel tuurivaj bgaa yum boldoo …. mangar chigiii….

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close