НийгэмНийслэлСэрэмжлүүлэг

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гурван гал түймэр гарчээ

Өчигдөр нийслэлд гал түймрийн гурав, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай байлаа.

Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Толгойт”-ын 115 дугаар гудамжийн 14 тоотод иргэн Н-н  хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.20-ны өдрийн 14:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч,  Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны “Овоот”-ын 8 дугаар гудамжийн 16 тоотод Х-н хашаанд өнжмөл өвс, амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.20-ны өдрийн 14:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 албан хаагч,  Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан-Овоог”-ийн 36 дугаар гудамжийн 12 тоотод иргэн О-н амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг

2015.05.20-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 10 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Ц-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.20-ны өдрийн 13:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус  ажиллаж унтраасан байна.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close