Мэдээ

Байр харуулсан тохуурхал

Төрд ажиллаж байгаа хүмүүст атаархмаар шүү. Тэд аливаа хөнгөлөлт, урамшууллын ихэнхийг авдаг. Засгийн газар бүр л хайр халамжаа өөрийнхөө хүүхдэд илүү хүртээгээд дагавар хүүхдээ тоодоггүй хойт эх шиг л ажиллаад байдаг даа. Түүний нэг тод жишээ ашиглалтад орж эхэлсэн “Буянт-Ухаа” хэмээх 1764 айлын орон сууцны хороолол дээр дахиад л харагдлаа.

Уг хорооллоос орон сууцны захиалга журмыг саяхан баталсан. Тус журамд зааснаар бол дээрх орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад өгөхөөр болжээ. Үлдсэнийг нь ахмад настнууд, запуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгнө гэж байгаа. Гэвч тэндээс авч чадах шаанстай хүн лав байхгүй байх.

Төрийн албан хаагч бол хоёрхон жил ажилласан байхад л бүх шаардлага нь болчихожбайгаа юм. Харин байранд орохыг хүссэн бусад иргэдэд давах даваа биш бололтой. Ахмад настан гээд заасан нас нь тэтгэвэрийн хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг заавал сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан байх гэж журамлаж өгчээ.

Цаашдаа зээлийнхээ өрийг дарах аргагүй, орлого багатай ийм хүмүүст ямар ч арилжааны банк зээл өгөхгүй нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Залуу гэр бүлийн хувьд албан ёсны гэрлэлтийн баталгаатай 35 хүртэлх насны гэр бүл байна гэсэн шаардлага тавьжээ.

Уг нь бол 35 настай хүмүүс л ид хийж бүтээж, хадгаламж хуримтлал үүсгэсэн байх ёстойсон. За тэгээд өмнө нь чанаргүй зээлтэй байгаагүй, Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн байр авч байгаагүй хүмүүс 30 хувийг нь урьдчилж төлөөд 15 жил зарж, түрээслэж болохгүй ёстой.

Ийм марзан юм хийж иргэдэд горьдлого төрүүлэх нь хэнд ашигтай вэ. Зүгээр л “Төрийн албан хаагчдадаа зориулаад орон сууцны хороолол барилаа” гээд л зарлачихвал идсэн уусан болчих гээд байгаа юм болов уу. Хүмүүс энэ байрнуудын талаар “Төрийн албан хаагчид бас төрийн албан хаагчдын хүүхдүүд л авах байх” гэж ярьж байна, цаана чинь.

Ж.Баяр

Эх сурвалж:

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close