Улс төр

100 орчим төлөөлөгч чуулж байна

100 орчим төлөөлөгч чуулж байна

Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж буй “АСЕМ: Монгол Улс-Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал эхэллээ. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар үг хэлсэн байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийт 100 орчим албан ёсны төлөөлөгч оролцож байгаа бөгөөд гишүүн улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн, албан тушаалтнууд мэдлэг, туршлагаа харилцан солилцож, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцэж, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэх зорилготой аж.

100 орчим төлөөлөгч чуулж байна

Дашрамд сануулахад, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулганы үеэр Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технолог ашиглахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник,технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдлыг тодотгосон” юм.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close