Улс төр

Төрийн өмчийн хороотой хамтарч ажиллана

Төрийн өмчийн хороотой хамтарч ажиллана

Монголын хөрөнгийн биржээс төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар Төрийн өмчийн хороонд санал хүргүүлж, хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал, энэ сарын 22-ны өдөр “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-д Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн байна.

Харин “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн зүгээс уг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж сул чөлөөтэй мөнгө хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар судалж үзэх тухайгаа илэрхийллээ.

Төрийн өмчийн хороотой хамтарч ажиллана

Цаашид ТӨХ-той хамтран гаргасан хуваарийн дагуу төрийн өмчит компаниудад уг танилцуулгыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close