Улс төр

Дүүргийн тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгодог байжээ

Дүүргийн тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгодог байжээ

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийн дагуу нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоол гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгожээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа тус дүүргийн ИТХ-аас батлан гаргасан дүрэм журмуудыг хянан үзсэн юм. Тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгодог нь хууль тогтоомжоор олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж Авлигатай тэмцэх газар үзэж, дээрх урамшуулал олгохтой холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлсэн.

Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 11-ний өдрийн тогтоолоор дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд сар бүр 15 мянган төгрөгийн нэмэгдэл урамшуулах олгохыг зөвшөөрсөн 2007 оны тогтоолыг хүчингүй болгосон талаар Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдлээ.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close