НийгэмНийслэлСэрэмжлүүлэг

Газ дэлбэрсний улмаас таван иргэн гэмтжээ

Өнгөрөгч хагас сайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Улаанбаатар импекс ХХК-ийн хашаанд газ дэлбэрч, таван хүн гэмтжээ.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүлэг, Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход  компаний хашаанд хураалттай 10 ширхэг 20 кг-ын багтаамжтай баллонтай савнуудын нэг ширхэг сав хадгалалтын горим зөрчигдснөөс тэсэрч 26-55 насны таван иргэн өртөж  гэмтэж, түлэгджээ. Хохирогчид хордлогын төвд хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн орчинд явуулын лабораторийн багажаар анхан шатны хэмжилт хийхэд ямар нэгэн бодис, химийн урвалын шинж тэмдэг илрээгүй байна.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close