Улс төр

М.Энхболд:Ерөнхий сайд тодорхой хариулт өгсөн

М.Энхболд:Ерөнхий сайд тодорхой хариулт өгсөн

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дэд дарга М.Энхболд танилцуулсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын санал гаргав. Тэрбээр ”Чуулганы үдээс хойших хуралдаанаар Дубайн гэрээг хэлэлцэж болох уу. Энэ үеэр Ерөнхий сайдыг дуудаж, Оюутолгойг хөгжүүлэх төлөвлөгөөг ярилцмаар байна”гэв.

Хариуд М.Энхболд ”Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт тодорхой хариулт өгсөн. Шаардлагатай бол ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж болно” хэмээлээ.

Шаардлагатай бол ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж болно

Ийн үргэлжлүүлэн Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал хураасан. Уг асуудлаар өчигдөр гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн учир шууд санал хураалаа. Санал хураалтад 41 гишүүн оролцож 30 гишүүн дэмжсэнээр 73,2 хувийн саналаар уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.  Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн  Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураав. Санал хураалтад 49 гишүүн оролцож 38 гишүүн дэмжиж 77,6 хувийн саналаар дэмжигдлээ. Улмаар анхны хэлэлцүүлэгт нь бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close