НийгэмНийслэл

Загвар өмсөгч Ч.Сүбээдэй таалал төгсчээ

“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын нэгэнд зуурдаар нас баржээ. Тэрбээр загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч хүн бүрийн хүндэтгэлийг хүлээж гадаадад загвар өмсөх карьер хөөж байсан бөгөөд эх орондоо түр ирэхдээ ийнхүү бурханы оронд оджээ.

Дөнгөж 22 насандаа хайртай дотны хүмүүсээ орхин одсон түүний араас агентлагийнхан нь ихэд гашуудаж, хандивын аян өрнүүлж байгаа гэнэ. Ид хийж бүтээх насандаа ийн хорвоог орхисонд олон хүн эмгэнэн гашуудаж байна. Талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Т.Болор

Show More

Related Articles

1 thought on “Загвар өмсөгч Ч.Сүбээдэй таалал төгсчээ”

  1. Ymar aimaar medee ve… Mongol ulsiinxaa neriig delxiid gargax zaluu bsan yumsan….

    Axad ni gun emgenel ilerxiiley
    UM SAIN ALGALAN BOLTUGAI

Leave a Reply

Your email address will not be published.

Close