МэдээЦахим сенсаци

Шаардлага хангахгүй эм худалдаалж байжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зах зээлд худалдаалагдаж байгаа эм биобэлдмэлд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хаяг шошгын зөрчилтэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа, цуврал, стандартын шаарлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж, улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн зарим эмийн савлагаан дээр улсын бүртгэлийн дугаар бичигдээгүй нийтлэг зөрчил илэрсэн байна.

Мөн чанарын шаардлага хангахгүй 209 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаалагдаж байсныг илрүүлсэн аж. Үүнд, Хятад улсад үйлдвэрлэсэн ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хятад хаяг шошготой, манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмүүдийг ихээр худалдаалж байсан гэнэ. Мөн манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмтэй ижил нэр төрлийн эмийг оруулж ирж байгаа зөрчил их гарчээ.

Шалгалтаар стандартын шаардлага хангахгүй хаяг, шошгын зөрчилтэй 97 нэрийн, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 25 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 74 нэрийн, хадгалах дэглэм алдагдсан 13 нэрийн 6562 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг илрүүлсэн байна. Тиймээс иргэд аливаа эмийг худалдан авахдаа хаяг шошгыг сайн шалгаж байх хэрэгтэйг МХЕГ-аас анхаарууллаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Өөдлөн
Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close