ДэлхийдНийгэм

“Хазсан алим”-ын утасгүй спикер шатах аюултай гэв

Ухаалаг утас үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Apple корпорацийн  охин компани  “Beats”-ын үйлдвэрлэн гаргасан утасгүй спикер “Beats Pill XL”-ын баттерэй хэт халсан тохиолдолд шатах аюултай тухай сэрэмжлүүлэг хүргэлээ.

“Apple” компанийн албан ёсны анхааруулгад “Ховор тохиолдол ч, Beats Pill XL утасгүй спикерийн баттерей хэт халсан үедээ шатах магадлалтай” гэж дурьдсан байна. Apple компанид эдүгээг хүртэл тус бүтээгдэхүүний баттерей хэт халсан гэсэн гомдол найман удаа иржээ.

Улмаар үүний нэгд нь хэрэглэгч түлэгдсэн бол өөр нэгэн хэрэглэгчийн ширээ шатсан гэнэ. Тиймээс Apple хэрэглэгчиддээ хандан тус бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг сануулахын зэрэгцээ, 325 ам.долларыг буцаан олгохоо мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа
Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close