МэдээНийслэл

Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн болж байна

Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн өнөөдөр, маргааш Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд ОХУ, БНСУ, АНЭУ, БНЭУ, БНКУ-ын Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, рашаан сувиллын газрууд, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар төмөр замын “Аялал жуулчлалын товчоо”, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монголын Уулчдын үндэсний холбоо, Монголын Рафтингийн холбоо, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг, тур оператор компаниуд зэрэг 80 гаруй  байгууллага оролцож, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ сурталчилна.

Дотоодын аялагч нарт нэгдсэн мэдээллийг олгох зорилготой тус үзэсгэлэнг нийслэлийн Аялал жуулчлалын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр Хил хамгаалах ерөнхий газраас хил орчмын газар нутагт аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл хүссэн байгууллагуудад зөвлөгөө өгнө гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close