Мэдээ

Энэ сарын 8-наас Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчино

Зургадугаар сарын 8-наас эхлэн Монгол Улс, Сингапур улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцсон гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Ноот бичиг солилцохоос өмнө визгүй зорчих хугацаа 14 хоног байсан.

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close