Дэлхийд

Олон улсад согтууруулах ундааны хэрэглээ буурчээ

Олон улсын хэмжээнд согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлттэй гарсан байна. Зах зээлийн судалгааны “International Wine and Spirits Record”-ийн мэдээлснээр бүх төрлийн архи, согтууруулах ундааны зах зээл 2016 онд олон улсын хэмжээнд 1.3 хувиар агшсан байна. Үүний дотор шар айргийн хэрэглээ хамгийн их буюу 1.8 хувиар буурчээ.

Харин дарсны хэрэглээ 0.1 хувиар буурсан бол нэрмэл архины хэрэглээ 0.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. Зах зээл жилийн дүнгээр ийм өндөр хувиар агшсан тохиолдол ойрын жилүүдэд гараагүй. Учир нь сүүлийн таван жилд зах зээлийн уналт дунджаар 0.3 хувьтай байсныг судлаачид онцолжээ. Шинжээчдийн тайлбарлаж байгаагаар улс орнуудын эдийн засгийн өсөлт согтууруулах ундааны хэрэглээний өсөлттэй харилцан хамааралтай байдаг.

2016 онд дэлхийн эдийн засаг 3.5 хувь өссөн талаар Олон Улсын Валютын Сангаас танилцуулсан байна. Хэдий тийм боловч голлох эдийн засгууд болох БНХАУ, ОХУ, Бразил улсын эдийн засгийн өсөлт саарсан, хүндрэл бэрхшээлд орсныг судлаачид дурджээ. Шар айргийн борлуулалт ОХУ-д 7.8 хувиар буурсан бол Бразил болон БНХАУ-д 5.3 хувь, 4.2 хувиар тус тус буурсан байна.

Н.Номин-Эрдэнэ

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close