Нийслэл

ХУГАЦААНДАА ТӨЛӨӨГҮЙ АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ ТОРГУУЛЬГҮЙ ХУРААЖ БАЙНА

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжлэх болсон.

Уг ажлын хүрээнд өнөөдрөөс /2017.06.07/ эхлэн Сангийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгт татварын албадын үйлчилгээ, НӨАТ-ын тухай хууль, И-Баримтын талаар зөвлөгөө өгөхөөс гадна Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг /АБӨЯХАТ/ ямар нэг торгууль төлөхгүйгээр хураалгах боломжтой юм байна.

Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа “Татварын албанаас өдөрлөгийн үеэр хэд хэдэн ажлыг зохион байгуулж байна. Хүссэн мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. АБӨЯХАТ, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлөх боломжтой. Хэрэв хугацаа нь өнгөрсөн бол торгуульгүйгээр татварыг хурааж үйлчилж байна. Ингэхдээ татварын гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авч ирэхэд болно. Өдөрлөгт банкны үйлчилгээ явагдаж байгаа учир мөнгөө шууд эндээ төлж болно” гэлээ.

Өдөрлөг маргаашийг /2016.06.08/ дуустал хоёр өдөр 11.00 -17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Г.ТҮШИГ

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close