Сэрэмжлүүлэг

”Охин минь захирал нь дарамтлангуут л амиа хорлохоор сэтгэлзүйтэй хүн биш”

Өндөр байшингаас үсэрч амиа алдсан охины талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Энэ хэрэг энэ сарын 5-ны өдөр буюу өнгөрөгч даваа гарагт гарсан байдаг. Тус хэргийн талаар талийгаач охины нагац эгч Б.Нарангэрэл хэвлэлд ярилцлага өгөхдөө

“Тэр өдөр талийгаач ахтайгаа Цамбагарав хүртэл хамт явж байгаад  16:30 цагт салсан.  Тэгээд л хэдхэн минутын дараа 17 цагийн орчимд тус хорооллын 18 дугаар байрны 22 давхрын цонхноос унаж, амиа алдсан байсан. Эмэгтэй хүн өндөр цонх руу гарахын тулд хөлөөрөө ганцхан жийгээд л унана гэж байхгүй шүү дээ. Бас цүнхээ үүрчихсэн. Хэрвээ хүн амиа хорлохоор үсэрсэн бол тийм байх уу. Орцны камерын бичлэгээс үзэхэд  орц руу жигтэйхэн цоглог гүйгээд орж байгаа харагдсан. Бид охиныг тэнд хүн дуудсан ч байж магадгүй гэж бодож байгаа. Энэ бол амиа хорлолт биш” хэмээн ярьжээ.

Мөн талийгаачийн нагац эгч захиралдаа зодуулсан гэх хэргийн талаар ингэж ярьжээ.

“Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр захирал нь архи уугаад “Машин бариад гэрт хүргэж өг” гэсэн юм билээ. Охин маань над руу утасдаад “Захирал намайг машин бариад хүргэж өг гээд байна” гэж хэлсэн. Би “Наашаа хүрээд ирээ. Наад хүмүүсээ орхиод гараад ирээ” гээд дуудсан. Охин маань ч удалгүй гэртээ хүрээд ирсэн л дээ. Гэртээ орж ирээд л усанд ороод унтаад өгсөн.

Талийгаач маргааш ажил дээрээ очиход захирал нь ажил дээрээ согтуу хоносон гэж байна лээ. Тэгээд над руу тавдугаар сарын 31-ний 13 цагийн орчимд залгаад “Захирал намайг зодчихлоо” гэж хэлсэн. Захирал нь охиныг минь хүчирхийлэх гэж завдаж, эсэргүүцэхэд нь нүдийг нь хөхөртөл цохисон байсан. Охин минь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдлөө бичиж өгчихөөд, нүд нь хөхөрчихсөн гэртээ ороод ирсэн. Миний охин эцсээ хүртэл цагдаагийн байгууллагаар явна л гэсэн бодолтой байсан. Захирал нь дарамтлангуут л амиа хорлохоор сэтгэлзүйтэй хүн ч биш” хэмээн ярьжээ. Ар гэрийнхнийх нь зүгээс талийгаачийн үхлийг амиа хорлолт байсан гэж үзэхгүй байгаа нь илт байгаа юм. Хэргийг одоогоор цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд охины цогцост шүүх эмнэлгийнхэн задлан шинжилгээ хийж байгаа аж. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах гэнэ.

Талийгаачийн буяны ажил өчигдөр болсон байна.

С.Баяр

Эх сурвалж: ZNIDAA.MN 

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close