Улс төр

МАН-ЫН БЯЛУУНААС ХОЦОРСОН Г.ДОРЖЗОДОВ 60 ТЭРБУМЫН АСУУДЛААР МӨНГӨ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ?

Сүүлийн үед МАН-ынхан төрийн албыг наймаалцаж 60 тэрбумыг босгох гэсэн ярианы бичлэгийг өрсөлдөгч АН-ынхан дэлгэж өндөр авахуулах гэж улс төржиж байна. Бичлэгийг тараасан хүн нь МАН-ын улс төрийн ажилтан, зарим хүмүүсийн хэлэхээр тус намын хол явах боловсон хүчний нэг гэгдэх Г.Доржзодов гэгч ажээ. Тэрээр 2016 оны 06 дугаар сараас хойш бүтэн нэг жил таг чиг байснаа саяхан сонгуулийн шуугианаар гэнэт гарч ирж нөгөө бичлэгээ тарааж эхэлсэн нь хэд хэдэн шалтгаантай аж. Тэрээр МАН-ын хуваасан бялуунаас хоцорсон учир АН-д урвагч Дүлзэнгийн дүрээр очиж нөгөөх бичлэгээ өгч мөнгө гуйсан байна. АН-ын сонгуулийн штабаас Г.Доржзодовт ил гарч хашгир гээд мөнгө амлан, багахан урьдчилгаа өгчээ. Нөгөөх нь харин нууц байх хүсэлтэй аж. АН-ын Баасан авгай Г.Доржзодовтой наалдаж өнгөн дээрээ хамгаална, нууцална гэсэн ч цаанаа АН-тай бүр өндөр мөнгөн дүнтэй гэрээ хийсэн бөгөөд Г.Доржзодовыгоо утсан хүүхэлдэй болгож ашиглана гэж нэр бүхий хүмүүст ам алджээ. Эцэстээ Баасангийн ятгалага, дарамтанд байгаа Г.Доржзодов Германы ЭСЯ-нд очиж виз хүсэхдээ гэнэт галзуурч ширээ савыг нь эвдсэн учир сэтгэл зүйн хувьд асуудалтай гээд хөөгдөж гарсан байна. МАНАН-гийн драм энэ мэтээр үргэлжилсээр байна.

Урвагч Г.Доржзодов, хуурамч Баасан нарын талаар удахгүй ноцтой баримт дэлгэх болно.

Эх сурвалж breakingnews.mn

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close