МэдээОрон нутаг

Монгол ногоо хятадаасаа ялгаагүй болсон уу?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цахим хуудастаа өнгөрсөн сард нэгэн мэдэгдэл байршуулжээ.

Ирэх 20 жилд дэлхийн хавдраар өвчлөгсдийн тоо 70 хувиар нэмэгдэж, ДОХ, шувууны ханиад бус хорт хавдар хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэнэ гэнэ.

Хавдраар өвчлөгсдийн талаас илүү хувь нь Ази, Африк, Төв болон өмнөд Америкт байна гэжээ. Энэ нь Азийн зүрхэн хэсэгт оршиж буй монголчуудад ч хамаатай.

Манай улсын хүн амын дунд нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хорт хавдар болох нь аль эрт тогтоогдчихсон. Эмч мэргэжилтнүүд хорт хавдар үүсгэгчийг тамхи, агаарын бохирдлоос үздэг. Учир нь сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ, агаарын бохирдол хяналтаас гарчихсан. Тамхины хэрэглээг багасгахын тулд хууль санаачлан хэрэгжүүлсэн ч тусыг эс олж байна. Түүнчлэн утаатай яаж ч тэмцээд барахгүй байгаа.

Гэтэл хорт хавдрын дахин нэг шинэ төрлийн эх үүсвэр бий болсныг мэргэжлийн хүмүүс дуулгах боллоо. Тэр нь бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг хүнсний ногоо.

Өнгөрсөн жилээс Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуультай хамтран хүнсний ногоонд чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийжээ.

Судалгааны багийн ахлагчаар тус сургуулийн ахмад багш, доктор, профессор З.Ичинхорлоо ажилласан байна. Тэдний шинжилгээгээр галогенид, фосфат, нитратын агуулагдах хэмжээ хэвийн үзүүлэлтээс өндөр гарчээ. Энэ нь ургацын явцад ургамлын өвчин, хортон шавьж устгах зориулалттай пестицидийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой болох нь тогтоогдсон байна.

ПЕСТИЦИД БА ӨВЧЛӨЛ

Пестицид ургамлын өвчин, хогийн ургамал, хортон шавьж, мэрэгчид, амьтдын эндо, экзопаразиттай тэмцэхэд хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэдэг химийн бодис юм.

Пестицидийн нөлөөллөөр төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямарч, дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судасны тогтолцоо, элэг бөөрөнд муугаар нөлөөлж буйг тогтоожээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар пестицидийг заавар журмыг дагуу хэрэглэсэн тохиолдолд уг бодисын хэмжээ бага байдаг аж. Харин уг химийн бодисуудыг зөв хэрэглэх талаар зохих заавар журмыг мөрдөж ажиллаагүй бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Гэвч манай улсын хувьд уг бодисын хэмжээ өндөр гарсныг та дээрх харуулсан мэдээллээс харж байна.

Пестицид хүнсний бүтээгдэхүүнд өндөр хувиар агуулагдах тусам хүн амын дунд хорт хавдар, генетик, чихрийн шижин өвчин ихсэх нөхцөл болдог ажээ. Ингээд зогсохгүй пестицидийн нөлөөллөөр төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямарч, дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судасны тогтолцоо, элэг бөөрөнд муугаар нөлөөлж буйг тогтоожээ.

ХЯТАД НОГООНД ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЭЛ БҮР Ч ИХ

Хүнсний ногооны тариалалтын явцад манайхан ч уг бодисыг хортон шавьж, өвчтэй ургамлаас хамгаалахаар их хэмжээгээр хяналтгүй хэрэглэснээр шинэ ургацын ногоонд шингэж үлджээ.

Монгол ногооны 275 дээжийг шинжилгээнд хамруулахад 40 орчим хувь нь хортой буюу пестицидийн үлдэцтэй гарч, аймаг орон нутгаар авч үзвэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнхараа, Алтанбулаг сумын ургацын 55 хувь, Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумаас ирсэн ногооны 34 хувьд хорт бодис агуулагджээ.

Хөдөө аж ахуйн уламжлалт салбартай манай улсын хувьд пестицид агуулагдсан хүнсний ногоог хэзээнээс хэрэглэж эхэлсэн нь тодорхойгүй. Ямартаа ч мэргэжлийн хүмүүсийн өмнөх жилүүдийн судалгааны дүнд хүнсний ногоонд агуулагдах пестицидийн үлдэгдэл 20 хувь байсан бол 2013 онд хоёр дахин нэмэгдсэн нь анхаарал татах болжээ.

Газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв аймгийн нутгуудад ургуулсан монгол хөрсний хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл их байсныг судалгааны багийнхан онцолсон юм.

Тэд монгол ногооны 275 дээжийг шинжилгээнд хамруулахад 40 орчим хувь нь хортой буюу пестицидийн үлдэцтэй гарч, аймаг орон нутгаар авч үзвэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнхараа, Алтанбулаг сумын ургацын 55 хувь, Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумаас ирсэн ногооны 34 хувьд хорт бодис агуулагджээ.

Мөн Өмнөговь аймгийн хөрсөнд ургасан улаан лооль, өргөст хэмхийн 33 хувь, нийслэлийн Баянзүрх дүүрэгт тариалсан дээрх хоёр төрлийн жимсэнд 40 хувийн пестицидийн үлдэц агуулагдсаныг судалжээ.

Хорт бодис агуулагдах хэмжээгээр Хятадын ногоо бүр ч дордсон үзүүлэлттэй гарсан байна. Хятадаас импортолсон хүнсний ногооны 40 хувьд пестицидийн үлдэгдэл маш их, 31.3 хувьд нь нэлээд их гарч нийт дүнгээр 80 хувь нь хортой байжээ. Гэтэл Монгол Улс хүнсний ногооны хэрэглээний багагүй хувийг гаднаас импортолдог. Ялангуяа Хятад улсаас авдаг билээ.

Энэ жилийн хувьд манай улс 190.6 мянган тонн төмс, 101.7 мянган тонн хүнсний ногоо, 1.4 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авсан ч хэрэглээнийхээ 40 хувийг гаднаас импортлох шаардлагатай болсон. Ингээд бодохоор гурван сая хүрэхгүй хүн амтай Монголд жилд 300 гаруй мянган тонн төмс, хүнсний ногоо шаардагдах юм байна.

Бүр нарийвчилбал, нэг хүн жилд 100 гаруй кг хүнсний ногоо хэрэглэхээр оногдох ажээ. Судлаачдын дүгнэлтээс үзвэл хэрэглэгч таны жилийн хэрэглээний тал орчим хувь нь хортой болж таарах нь. Тиймээс хүнсний ногоо, жимс жимсгэнийг гарал үүслийн бичигтэй болгож нарийвчилсан шинжилгээ хийх нь зүйтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Ингэхийн тулд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон мэргэжлийн хяналтын байгууллагуудыг хүнсний найрлага, экологийн шинжилгээг түргэвчилсэн аргуудаар тодорхойлдог багаж, тоног төхөөрөмжөөр хангах нь зүйтэй.

Мөн тариалалтын улирал эхэлж буй энэ үеэс төр засгийн хэмжээнд хэлэлцэж, хорт бодис агуулагдсан пестицидийн хэрэглээг багасгах нь зүйтэй. Пестицидийг хүнсний ногооны хортон шавьж, өвчтэй ургамал устгахаас гадна хувийн эмнэлэг, ресторанд хэрэглэдэг юм байна.

Монгол хүний хүнсний гол хэрэглээ болсон ногоонд ч бус өөр олон хэрэглээ, үйлчилгээг өвчин үүсгэгчтэй хамт хэрэглэх болсныг сануулсан мэргэжилтнүүдийн уг судалгааг Засгийн газрын хэмжээнд анхаарч үзэхгүй бол бидний үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй ажээ.

Б.Энхзаяа

Show More

Related Articles

1 thought on “Монгол ногоо хятадаасаа ялгаагүй болсон уу?”

  1. mXEG yu xiij bgaa um abilga abaad tal deer ni nogoo taridag selengin mxg aas exleed darga ni gej xacnun balai codxvv gedeg nogoocning mxeg darga bxaasaa bvr exelcen odoo bvr cn yu cn medexgvi dvyrdee itgesen iim xvmvvc ylsig ard tvmenee ballaj bgaa ni xaannaxin zaxialgaar ajillaj bna

Leave a Reply

Your email address will not be published.

Close