Улс төр

Увс хүн буюу Ц.Нямдорж

sfghh_500x500

Увс аймгийг Э.Цасчихэр гэгч нө­хөр даргалж суу­хад ИТХ нь “Увс хүн-Хөгжлийн хөтөл­бөр” гээчийг батлан гаргажээ.

Өнөөдөр “Увс хүн Монгол хүн мөн үү” гэж яригдахад хүргээд байгаа энэ­хүү гайтай хө­төл­бөр гээчийн цаана үндсэндээ 17 сая төгрөгтэй холбоотой л ажил үйлчилгээ байсан гэдэг. Увсаас гаралтай зарим нэг хөөргөн нөхдийн цөсийг хагалчих шахсан “Увс хүн-Хөгжлийн хөтөлбөр” гээчийн гол автор гэгддэг Э.Цасчихэр ууж идсэн хэргээр золтой л дээлээ толгой дээгүүрээ нөмөрчихөлгүй хоёр яс салж амарсан.

Өнөөдөр “Би Увс хүн” хэмээн цээжээ дэлдэн гүйлдээд байгаа нөхөд 1911 оны эрх чөлөөний хувьсгалаар “Монгол Улс нэгдмэл байх ёстой” гэж хамгийн ихээр талархан дэмжиж, зүтгэсэн хүн нь Дөрвөд Далай хан Г.Түмэндэлгэржав гэж хүн байсан гэдгийг сонсоогүй л болов уу.

Харин яах аргагүй Увс хүн, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос “Увс хүн-Хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар сонирхсон асуултад “Завкарсан юм” гэчихээд тоох ч үгүй байгаа ажээ. Тэгэхээр Увс хүн яах аргагүй Монгол болж таараад байгаа юм.
Эх сурвалж:

Show More

Related Articles

1 thought on “Увс хүн буюу Ц.Нямдорж”

Leave a Reply

Your email address will not be published.

Close