Мэдээ

Мартын-8-нд хаана юу үзэх вэ?

 

Өнөөдөр Мартын-8 эмэгтэйчүүдийн баярын өдөр. Та хайрт ээж, халамжит хань, дурлалт бүсгүй, хөөрхөн дүү охиноо хаана, хэрхэн баярлуулахаа хараахан сонгож амжаагүй байна уу. Тэгвэл бид танд өнөөдөр  болох урлаг, соёлын  тоглолтын хуваарийг хүргэе.

 

Тусгаар тогтнолын ордонд

15.00 цагт “Аргагүй амраг” тоглолт. Уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар “Аргагүй амраг” нэртэй өөрсдийн бие даасан анхны ардын дуунуудаас бүрдсэн этник тоглолтоо хийнэ.

 

19.00 цагт “Хайр” жүжиг. “Хувьсал” продакшны инээдмийн жүжиг өдөр бүр үзэгчдийн хүртээл болж байна.

 

Centro night club”-д  20.00 цагт дуучин Д.Болд “Unplugged Best Hits” тоглолт. Тасалбар 50 мянган төгрөг.

 

SS night club”-д 19.00 цагт дуучин Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” цэнгүүн. Тасалбар 80 мянган төгрөг.

 

Vegas night club-д “Best of Haranga”  VIP тоглолт. “Харанга” хамтлагийн бүсгүйчүүддээ барьж буй тусгай тоглолтын тасалбар 150, 200 мянган төгрөг.

 

Дуурь, бүжгийн эрдмийн театрт 17.00 цагт “Дон Жуан” дуурь. Дөрвөн жилийн дараа тайзнаа дахин эгшиглэж буй алдарт дуурийн тасалбар 20 мянган төгрөг.

 

Улаанбаатар чуулгын тайзнаа 19.00 цагт “Анхны үнсэлт” мюзикль. Мюзиклийн гол дүрд Б.Амархүү, М.Сондор болон “Улаан театр”, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглосон. Тасалбар 20 мянган төгрөг.

 

Үндэсний “АСА” циркт 19.00 цагт “Галын домог” тоглолт. Монголдоо төдийгүй дэлхийд цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг Э.Лхагва-Очир “Галын домог” нэртэй театрчилсан цирк шоу тоглолтоо хийнэ.

 

Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа 19.00 цагт УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалангийн шинэ уран бүтээл эх хүний зүрхнээс эгшиглэх бүүвэйн дууны домог “Тэнгэрийн аялгуу” моно мюзикль драмын жүжгээ тоглоно.

 

“UB Palace”-ийн “Royal” танхимд 19.00 цагт “Эмоци” продакшныхан “Амьдралд стресс хэрэггүй” тоглолтоо толилуулна.

 

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close