Видео мэдээ

Сураггүй болсон онгоц сүйрсэн нь тогтоогдов /видео/

malaiziin ongots_500x500Орон нутгийн цагаар 22:00-д Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак “Malaysia Airlines” компанийн МН-370 нислэгийн онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн болохыг албан ёсоор мэдэгдэж, хохирогсодын ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийллээ.

Малайзийн Засгийн газар болон эрлийн багт ажилласан бусад 25 орны цуглуулсан мэдээлэл, шинжилгээн дээр үндэслэн онгоцны эцсийн цэг Австралийн Перт хотоос баруун урд зүгт 1790 км-т байсныг тогтоожээ. Дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өглөө өгнө гэж Малайзийн Ерөнхий сайд мэдэгдэлдээ дурдлаа.

Ийнхүү 3 дугаар сарын 8-ны шөнө Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрөөд сураггүй болсон “Боинг 777-ER-200” онгоцны 227 зорчигч, багийн 12 гишүүд бүгд амь үрэгдсэн болох нь тодорхой боллоо.

Х.Уламбаяр

Show More

Related Articles

1 thought on “Сураггүй болсон онгоц сүйрсэн нь тогтоогдов /видео/”

Leave a Reply

Your email address will not be published.

Close