Фото

Орон орны хүмүүс ийм юм иддэг…

Фото сурвалжлагч Питер Менцель болон түүний эхнэр, зохиолч  Фэйт Д’Алуизио нар хамтдаа 30 жилийн турш дэлхийн ихэнх орноор аялжээ.

Ингэхдээ тэд зочилсон орон бүртээ сонирхолтой гэрэл зургуудыг авсан нь хүмүүсийн нэг өдрийн хоолондоо ихэвчлэн иддэг зүйлсийг харуулжээ. Хүний амьдарч байгаа орчин, ажлын онцлог, нас, хүйсээс шалтгаалж идэж уух зүйлс нь өөр өөр байгааг та доорх гэрэл зургуудаас харах болно.

Египетийн Каир хотын тэмээний наймаачин Салэ Абдул Фадлилигийн нэг өдрийн хоол. Тэрээр өдөрт 3200 ккал хүнс иддэг. Абдул 40 настай, 172 см өндөр, 74 кг жинтэй.

Германы иргэн Робин Вайзер, нарийн боовчин мэргэжилтэй. Тэрээр өдөрт 3700 ккал бүхий зүйлс хүнсэндээ хэрэглэдэг. Робин 28 настай, 160 см өндөр, 65 кг жинтэй.

Шаши Кант бол Энэтхэгийн Бангалор дахь дуудлагын төвд ажилладаг. Тэрээр 23 настай, 170 см өндөр, 55 кг жинтэй бөгөөд шөнийн ээлжтэй үедээ кофе их уудаг байна.

Ботсвана болон Намиби улсын хил дээр ажилладаг, ачааны тэрэгний жолооч Тэри Бэзудэнхат

Италийн бухтай тулалдагч Оскар Хигарэс

Түвдийн ламын өдөрт хэрэглэдэг хүнс. Тэрээр нэг өдөрт 4900 ккал бүхий хоол иддэг бөгөөд 45 настай, 165 см өндөр, 71 кг жинтэй.

АНУ-ын цэрэг Куртис Ньюкомер өдөрт 4000 ккал хүнс хэрэглэдэг. Түүний өндөр 190 см, 88 кг жинтэй.

Чикаго хотын таксины жолооч Дин Мэмон өдөрт 2000 ккал хүнс хэрэглэдэг. Тэрээр 59 настай, 170 см өндөр, 81 кг жинтэй, дуртай хоол кэбаб, шарсан тахиа аж.

Иллинойс мужийн ачааны тэрэгний жолооч Конрад Толба өдөрт 5400 ккал хүнс хэрэглэдэг. Түүний нас 54, 187 см өндөр, 110 кг жинтэй. Тэрээр зам дагуух түргэн хоолны газраар ихэвчлэн үйлчлүүлдэг.

Мэриэл Бүүт бол Нью-Йоркын их сургуулийн мэргэжлийн загвар өмсөгчийн ангийн оюутан бөгөөд 2400 ккал хүнсийг нэг өдөрт хэрэглэдэг. 23 настай тэрээр 176 см өндөр, 61 кг жинтэй юм. Мэриэл зарим моделиудыг бодвол хоол сайн иддэг.

Катерина Навас бол Венесуэлийн ахлах ангийн сурагч. Тэрээр өдөрт 4000 ккал хүнс хэрэглэдэг. 18 настай, 170 см өндөр, 71 кг жинтэй.

Освалдо Гутэйрэз бол Венесуэлийн газрын тосны үйлдвэрт ажилладаг бөгөөд өдөрт 6000 ккал хүнс хэрэглэдэг. 52 настай тэрээр 170 см өндөр 99 кг жинтэй. Түүний өдрийн хүнсэнд жүржийн 3 литр шүүс заавал багтдаг.

Вьетнамын ахмад дайчин Нгуен Ван Туан.

Йемен улсын гэрийн эзэгтэй Сад Хайдар өдөрт 2700 ккал хүнс хэрэглэдэг. Тэрээр 27 настай, 150 см өндөр, 44 кг жинтэй.

Австралийн Сиднейд амьдардаг, аврагч Брюс Хопкинс өдөрт 3700 ккал хүнс хэрэглэдэг. Тэрээр 35 настай 183 см өндөр 81 кг жинтэй. Брюс эрүүл хооллолтыг дэмждэг бөгөөд түргэн хоол, согтууруулах ундаанаас зайлсхийдэг нэгэн аж.

Бангладешийн Даккад амьдардаг, 4 хүүхдийн ээж Шахназ Бэгум.

Бразилийн фермерийн гэргий Соланж Силва өдөрт 3400 ккал хүнс иддэг, 49 настай, 158 см, 76 кг жинтэй. Түүний гэр бүл гол төлөв өөрсдийн мал аж ажуйгаас хүнсээ бэлддэг бөгөөд мөн жимсний хүлэмжтэй аж.

Канадын, 16 настай, цагаан хоолтон Коко Саймон гэх охин. Тэрээр өдөрт 1900 ккал хүнс хэрэглэдэг бөгөөд органик бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог. Түүний гэр бүл гадаах хүлэмжиндээ хүнсний ногоо тариалдаг аж. Тэрээр 176 см өндөр, 56 кг жинтэй.

Канадын чулуун сийлбэрчин Вилэй Ишулутак өдөрт 4700 ккал хүнс хэрэглэдэг. 29 настай тэрээр 175 см өндөр, 64 кг жинтэй.

Канадын Торонто дахь нэгэн рестораны менежер Нейл Жонс өдөрт 2600 ккал хүнс хэрэглэдэг. 44 настай тэрээр 187 см өндөр 85 кг жинтэй.

Сюй Зипэн бол Шанхайн компьютерийн тоглоомчин. Өдөрт 1600 ккал хүнс хэрэглэдэг. 23 настай тэрээр 187 см өндөр, 71 кг жинтэй. Тэрээр өдрийн ихэнх цагаа интернэт кафед өнгөрөөдөг бөгөөд хааяа нэг уран зөгнөлийн тухай ном уншдаг нэгэн гэнэ.

Шанхайн оюутан Чэн Зэн өдөрт 2600 ккал хүнс хэрэглэдэг. Тэрээр 20 настай, 165 см өндөр, 48 кг жинтэй. Тэр будаа, гоймонд дургүй бөгөөд долоо хоногт гурван удаа түргэн хоол иддэг байна.

Хятадын Сичуанд амьдрах Лан Гуихуа гэх бэлэвсэн эмэгтэй өдөрт 1900 ккал хүнс хэрэглэдэг. Тэрээр 68 настай, 160 см өндөр, 54 кг жинтэй.

Эквадорын иргэн, 8 хүүхдийн ээж Мариа Эрмалинда өдөрт 3800 ккал хүнс хэрэглэдэг.  Тэрээр 37 настай, 160 см өндөр, 53 кг жинтэй.

Show More

Related Articles

3 thoughts on “Орон орны хүмүүс ийм юм иддэг…”

  1. mongolchuud hoolniho ner turliig olshruulmaar bnaa dandaa tsuiwan shulte hool buuz budaata shul huurga geel boloo

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close