Нийгэм

Авлигачид албан тушаалд 10,9 сая, тусгай зөвшөөрөлд 16,5 сая төгрөг төлдөг

Монгол Улс дахь улс төр, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн хүрээн дэх авлигын хэмжээ буурсан гэж шинжээчид үзжээ.

Улс төр хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн 2013 оны судалгааны тайлан гарчээ.

Авлигад зарцуулж буй мөнгөний хэмжээг шинжээчдийн төсөөллөөр тодорхойлуулжээ. 2013 онд ажил албан тушаалд орох үед дунджаар 10,9 сая төгрөг, тусгай зөвшөөрөл авахад 16,5 сая төгрөг, ашиг сонирхолдоо нийцсэн хууль шийдвэр гаргуулахад 20 сая төгрөг зарцуулж байна гэсэн үзүүлэлт гарчээ.

2013 оны үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад албан тушаалынх 1,8 сая, тусгай зөвшөөрөл 1,4 сая, ашиг сонирхолтой нийцсэн хууль шийдвэрт зарцуулдаг хээл хахуулын хэмжээ 1,1 сая төгрөгөөр тус тус буурчээ.

2011 онд хээл хахуулийн хэмжээ 2012-2013 оныхтой харьцуулахад өндөр байсныг хүснэгтээс харж болохуйц.

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close