Мэдээ

“Юнител”-ийн реклам буюу “хулгайч хулгайчаараа” дуусдаг

UN(1)Рекламны хүч асар их их. Киноны дундуур реклам бус харин рекламны дундуур кино гардаг болсон энэ цагт бүр их болсон. Олон нийтэд шууд хүрдэг утгаар нь аль ч оронд реклам сурталчилгааны утга агуулга, зохиомж санаанд хяналт тавьдаг бол манайд гарын салаагаараа урсгаад хаясан. Үүний гайгаар сөрөг утгатай муу үлгэр дууриал үзүүлсэн реклам сурталчилгаа хүүхдүүдийн хүмүүжлийг эвдэж байна. Хамгийн ойрын жишээнд “Юнител” компанийг дурдаж болно.

Уг нь шинээр гар утас худалдан авсан хүмүүсд нэмж 300 мянган төгрөгийн нэгж өгч буйгаа хэргэлэгчдэд хүргэн өөртөө татах гэж.  Гэсэн рекламны зохиомж хэлж байгаа санаа нь эхнээсээ аваад дуустал хулгай хийхэд хүний юмыг аваад тэр чигээрээ зугтаахыг уриалсан байна. Насанд хүрэгчид ялгаж салгаж ойлгож болох ч хүүхдүүдийг огтхон ч бодолцоогүй аж. Голд дүрд тоглогч СТА М.Баярмагнай үйлчилгээний ажилтнаас гар утас болон цэнэглэх карт авсаны дараа “сул олз” орж байгааг мэдмэгц шууд зугтаадаг. Мөн түүнийг “дүфф хүүхэн” гэж доромжилдог. Хар ярианы хэллэгийг цэнхэр дэлгэцээр нэг цацаж. Энэ бол манай улсын тэргүүлэгч үүрэн утасны компани болон Монголын хошин урлагийн нэртэй жүжигчдийн ухаанаа заран байж олсон рекламны сценари гэнэ. Одоо хүүхдэд “хүний юмыг бүү ав, авсан юмаа буцааж өгч бай, хулгай хийх буруу” гэж мянга хэлээд хэрэггүй.

Учир нь мянга мянган багш эцэг эхийн сургаалыг “Юнител” өдөр бүр дэвслэн нурааж байна.  Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5.7 дугаар зүйлд “Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж буй зар сурталчилгааг хориглох” гэсэн заалт бий.

Мөн хуулийн 7.4 буюу “Дараахи зар сурталчилгааг ёс суртахуунд үйл нийцсэнд тооцно” гэсэн зүйлд “Үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан” болон “Хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” сурталчилгаа хийж болохгүй гэдгийг “рекламны” жүжигчин Баярмагнай Өсөхөө нар мэдэхгүй байж болох ч “Юнител” мэддэг байх ёстой. Бүр даган биелүүлэх учиртай. “Юнител” хулгай хийх хүний юмыг аваад зугтаах, эмэгтэй хүнд элдэв нэр хоч өгөхийг уриалж байгаа бол гол дүрд тоглосон хошин шогийнхон бас “хулгайн” зангаа гаргаж. Тэд хэзээний  гадна дотны зохиол бүтээлийг “хулгайлахдаа” гаргуун тул зангаа харуулж энэ удаад “Юнител”-ийн нүүрийг сайхан түлжээ.

NUUTS.MN

Show More

Related Articles

6 thoughts on ““Юнител”-ийн реклам буюу “хулгайч хулгайчаараа” дуусдаг”

  1. миний бодлоор бол энэ рекламанд сөрөг юм гэж байхгүй Маш сайн реклам болсон
    яахаараа буруу дуурайлалтай болдгы бэ Одоо чинь рекламны хийц хөгжиж байна, хүмүүст хүрэх байдал чухал байдаг
    Реклам мэдэхгүй эртний сэтгэлгээгээр ханддаг хүмүүс болиж үз Битгий боловсрол доройгоо ингэж гаргалдаа

  2. has banknii x tutsiinhnii togolson reclam jinhen utgaaraa hulgailj bgada teriig shuumjleegui bj bolio tgeed ch ene setguulch ni dulii yumu suuld gaihah hereggui ged tailbariig hench oilgohoor helj bhad yuga oilgodog duff gar ni eniig bichdeg bnaa

  3. Haraal idsen mobgiin Zahialgat uu, enenees aimar porno ene ter zuragtaar gargadgiin ehleed shuumjleech

  4. Er ni hoshin shogiih dandaa buruu ulger duurail niigemd tsatsdag sh dee…. Yamar ch hun shuud huleej Avna shdee….
    Hun anduuraad ugvul shuud zugtaj bai gesen argiig Zaaj ugch bn.. Huuhduud bi bieneesee ingevel reklaman deer zugtdagiin geed yavna sh dee….

  5. Medeelel reklam hichneen Hund hurgeheer bh bolovch zuv helleg, tuluvshiltei bh heregtei…
    Hoshin shogiih urgelj jiriin ardiig doromjilj bdag….bagsh, ajilchin, buduun targan Hun, nastai yadarsan hugshin, tsarai muutai busguig..geh meteer…..tegeed ted bayajdag…
    Harin ter gishuud Darga nariig bol shuumjilj gargadaggui….

Leave a Reply

Your email address will not be published.

Close