КомпаниМэдээ

”Жигүүр гранд” дахин төлөвлөлтийн тендер авч чадаагүй хэрнээ дахин төлөвлөлтийн төсөлд багтахаар улайрч эхлэв үү?

8a70cb0fcac28a59greatГэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл гэж айхтар юмны цаана мөнгөний бизнес  цэцэглэсээр байдаг. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэдийн газрыг ашиглан, эсвэл хуучин орон сууцыг нураан шинэ байр барих нь барилгын бизнес эрхлэгчдийн аманд орсон шар тос л гэсэн үг. Тэгвэл дахин төлөвлөлтийн тендерийг авах гэж барилгын компаниуд чадахаасаа чадахгүй хүртлээ тэмцэлддэг. Нэг нэгнийхээ дээр гарчих гээд, танидаг талаа хүртэл ашиглаж энэ ажлыг гартаа оруулахыг санаархадаг. Харин энэ удаад  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд зарим томоохонд тооцогдох компаниуд хасагдсан. Гэвч тэд зүгээр суухгүй нь ойлгомжтой дахин төлөвлөлтийн төсөлд хүчээр ч болов орохыг санаархаж байгаа юм. Тухайлбал,  “Жигүүр гранд” грүпп “Чулуутын задгай” ТББ-аар дамжуулан иргэдийг сэнхрүүлж, 0.07  га газрыг 120 мкв орон сууцаар солино хэмээн ярьж явна. Үүгээр зогсохгүй үл хөдлөх хөрөнгийг нь үнэлж орон сууцны талбай нэмж өгнө гэх юм. Улмаар энэ санаачлагаа ажил хэрэг болгож газар эзэмшигч 1250 иргэнтэй гэрээ хийгээд эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ийнхүү иргэдээс гэрээгээр газрын нь авч, үл хөдлөх хөрөнгийг нь ч салгачихвал тухайн компанид нэлээд ашигтай болж таарна. Гэвч иргэд өөрөө хүсч байгаа учир тус групп иргэдийн нэрээр далайлган төрийн байгууллагаас зөвшөөрөл шаардаж байгаа хэрэг. Тиймээс ч энэхүү саналаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлээд байна. Магадгүй үүний цаана иргэдтэй нэг бүрчлэн уулзаж ятгасан байдал ч ажиглагдаж байгааг эх сурвалж нуусангүй.

Юутай ч одоогоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төслийг хэрэгжүүлэхээр 19 компани шалгараад байгаа. Тэдгээр компаниудын барьж байгуулах барилгууд бүгд ерөнхий төлөвлөгөөнд орсон. Харин гэнэт нүсэр хороолол барина гээд гараад ирсэн “Жигүүр гранд” грүппийн төсөл хотын ерөнхий төлөвлөгөөнд харшлахгүй гэж үү.

Тэгвэл ийн хүчээр ямар нэг шалтгаан хэлж цохиж орж ирдэг эдгээр компаниудад эрх олгох байдлыг бодолцох үзэх цаг хаа хаанаа болжээ. Энэ байдлаас болж хийе бүтээе гэсэн жижиг компаниудаас нэг нь  ч гэсэн түлхэгдэж оронд нь юуг яаж хийж, хэнтэй ярихаа мэддэг компаниуд түрэгдэн орж ирж байна.

Эх сурвалж: 24tsag.mn

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close