Зөвлөгөө

Ганц бие байх давуу тал

312388652_1369917990

Ганц бие байсаар та бүр сэтгэл санаагаар унаж байна уу? Тэгвэл уйтгарт байдлаа аз жаргалтай бодит байдлаар солих шинэ арга замыг зааж өгье. Та өөрийгөө ганц бие байгааг эерэг талаас нь харж мэдэрч чадвал ганцаараа байх энэ хугацаагаа үр бүтээлтэй цаг үеэр солиж чадна.

Гэр бүл найз нөхөдтэйгөө өнгөрөөх цаг зав их байна

Хостой болж хэн нэгэнтэй үерхэж байх үед маш их цаг хугацаа анхаарал хандуулах шаардлагатай болдог. Яг энэ үед гэр бүл найз нөхдөөсөө хөндийрөх болон хайртай хүндээ цаг зав гаргах гээд дунд нь төвөгтэй байдалд байх тохиолдол байдаг. Тиймээс одоо ганц бие байгаадаа баярлах хэрэгтэй биш гэж үү?

Ганц бие байх нь илүү хэмнэлттэй

Болзоонд явж хосдоо бэлэг авч өгөх гээд л үерхэл мөнгө хоёр салшгүй холбоотой гэж хэлж болно. Төрсөн өдөр, тэмдэглэлт баяр, Валентины өдөр гээд л таны халаасыг хоослох үйл явдлууд ч ар араасаа ундарна даа. Харин та ганц бие байх үедээ илүү бага мөнгө зарцуулах бөгөөд зөвхөн өөртөө л тэр мөнгөө зориулна

Ганц бие байна гэдэг нь эрх чөлөөтэй байна гэсэн үг. 
Ганц бие байх үедээ бүх зүйлсээ хэн нэгэнд тайлагнах шаардлагагүй байна. Найзуудтайгаа уулзахдаа хэн нэгнээс зөвшөөрөл авч, гэрлүүгээ харих цагаа бүртгүүлэхгүйгээр хэн нэгнээс юуг ч асуулгүйгээр бүх зүйлийг өөрийн хүссэнээрээ хийнэ.

Ганц бие байхад илүү их орон зайг мэдэрнэ. 
Та эрх чөлөөг хүссэнээрээ мэдэрч чадна. Заримдаа цагийг ганцаараа хүссэнээ хийж өнгөрүүлэх нь сайхан байдаг. Өөрийн одоогийн байр сууриа амьралаа илүү ул суурьтай бодоход тань ганцаараа өнгөрөөх хоромууд тань тусална.

Синглчүүд амжилтанд хүрэхийн тулд тууштай тэмцэж чаддаг
Ганц бие хүмүүсийг хэн ч сатааруулдаггүй учраас тэд бүх хүчээ ажилдаа төвлөрүүлж чаддаг. Үр дүн нь мэдээж та маш богино хугацаанд хүссэндээ хүрч чадна.

Ганц бие байх нь аяндаа л үүссэн байдал байдаг
Та царай муутайдаа ч юмуу эсвэл хэн нэгнээс ухаан муутайдаа ганц бие байгаа бус танд тохирох хэн нэгэн хараахан гарч ирээгүй байгаа учраас л ганцаараа байгаа. Ихэнх залуус ганц бие байгаадаа гутарч хэнтэй ч хамаагүй холбоо тогтоохыг хүсдэг. Харин яаран шийдвэр гаргаж бодлогогүй алхам хийхийн оронд энэ цаг мөчөө зөвхөн өөртөө зориулж улам илүү эрч хүчтэйгээр амьдраарай.

 

Эх сурвалж: секс.мн

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close