Улс төр

Х.Баттулга сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга  Х.Баттулга сайдынхаа албан тушаалаас сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа. Тэрбээр  хүсэлтдээ “Би цаашид УИХ-ын  гишүүнийхээ ажлыг  бүрэн сайн гүйцэтгэж явна. Мөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн, хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллана.”  гэх зэргээр бичжээ. Хэдийгээр өчигдөр “Давхар дээлийг тайлах” хуулийн төсөл унасан ч асуудал намжсан бус дөнгөж эхэлж буй бололтой.

Э.Мягмар

Show More

Related Articles

6 thoughts on “Х.Баттулга сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа”

  1. Баттулга сайдад баяр хүргэж амжилт хүсье улс эх орны эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргах ёстой

  2. Улсын их хурлын гишүүд давхар дээлээ зайлшгүй тайлах шаардлагтай. АН шинэ хүнээр сайдаа томилж ажилгүй хүмүүсийг ажилын байраар хангаж намынхаа нэр хүндийг дээшлүүлэх арга хэмжээ ав Та нар улс орныхоо ирээдүйг харж ажилла Та нар нөхцөл бүрдсэн энэ сайхан цагийг ашиглаж ард түмнээ хөл дээр босгох ёстой Та нарт тийм үүрэг бий Гэдсэндээ хөлөө хийлцдэг явуургүй асуудлаа зогсоо Та нарт ажлын амжилт хүсье

  3. СОЁЛЫН БИШ ГҮРВЭЛИЙН ЯС, СПОРТЫН САЙД Ц ОЮУНГЭРЭЛ Л ОГЦОРМООР БАЙНА.ЭНЭ ЕР НЬ ЯМАР ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ АВГАЙ ВЭ?МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙНХАН БОСОХ ЦАГ БОЛЖЭЭ

  4. энэ ямар мундаг нөхөр ороод ирвээ.чамд баярллаа.манай энэ УВС аймагт спортынхон бүр алингаа алдаж байна.театр музей номын сан соёлын төвийнхөнд ямарч мэдэл байхгуа,мөнгөн байхгуа,хийеэ ажил байхгуа,ажил олоод хийяа үнэ цэн байхгуа одоо яадым тэгээд баахан амаа ангаасан улс архи уусан болоод эврээнээн биес хордуулж авсан суунаа.гуа энэ ямар гээчин цаг уу%

  5. намайг хархүү гэдэг.манай энэ яам бүр болохоо байлаа.би энэ салбар 35 н жил ажиллаж байна.одоо хүртэл сумынхаа соёлын төвийн захирлаар ажилласаар байна.энэ өвлийг 25 н сая төгрөгийн өртэй давсан.манай аймгийн соёлын газар гэж нэг хэдэн хүн байдаг лсурагтай сумын биднийг дэмжих нь бүү хэл өөрсдөө үндсэн ажлаа мэддэггүй улс байдаг.энэ юутай холбоотой вэ?гэвэл энэ яамны үйл ажиллагаа манай аймгийн засаг даргын үйл ажиллагаатай шууд хлбоотой гэж би үзэж байна.учир нь манай аймагт ссаж н газар байгуулахдаа өөрийнхөө намын үзлээр дандаа спортынхоныг аваачаад тавьчихсанд л байгаа юм.ийм байдалаар ажил яаж явах юм бэ?

Leave a Reply

Your email address will not be published.

Close