Мэдээ

Д.Амарсайхан амьд байх нь хэнд халгаатай байв?

14515-1tБ.УРАН

Газрын тосны газрындарга асанД.Амарсайхан Цагданхорих 461 дүгээрангид нас барлаа.Ийм мэдээуржигдрын телевиз,сайтөчигдрийнсонинуудаарцацагдав.Талийгаачийг АТГынхан албантушаалаа урвууланашиглажулсынхөрөнгөнөөс хувьдаазавшсан гээдбаривчлаад байжээ.

Тодруулж хэлбэл,Монгол Улсын Засгийн газарХятадын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хоорондын бүтээгдэхүүнхуваах гэрээгээр орж ирсэн мөнгөнөөс мөнгө “цохиж” байсан гэж буруутгаад байв.

Чухамдаа энэ бол Д.Амарсайханыг баривчилсан шалтгаанХуулийн хэлээр бол түүнд таслан сэргийлэхарга хэмжээ авсан нь энэ.

Д.Амарсайханд яагаад таслан сэргийлэх арга хэмжээ ававЭнэ бол маш тэнэг асуулт.

Учир нь АТГын мөр­дөн байцаагчуг хэрэгт хяналт тавьж байгаа про­курорхэргийг эцэслэн шийдэх эрхмэдэл бүхий шүүгч нар түүнийг хэр­гийг шалгахад саад болж болзошгүйэсвэл хил даваад зугтчихаж бол­зошгүй гээд л хорьчихсон байгаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйлд “Сэжигтэн оргон зугтахыг завдсанэсхүл хүндонцхүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хан­галт­тай баримт байгаа бол түүнийг баривчилж болно…” гэжээИйм уч­раасл АТГ түүнийг хорьсон.

 Гэхдээ таслан сэр­гийлэх арга хэмжээ авна гэдэг зөвхөн Монголын хууль хяналтынхны ойлгодог шигхорихцагдахулмаар залхаан цээрлүүлэх байдлаар хэрэг хүлээлгэдэг арга хэмжээ биш ажээГэмтхэрэгт холбогдсон хүнийг цагдан хорих нь төрийн хамгаалалтад авна гэсэн үг гэнэӨөрөөр хэлбэл,хохирогчтүүний ар гэрийнхний болзошгүй халдлагаас сэргийлж хамгаалах учиртайМонгол Улсад иймхууль ч байнаСэжигтэняллагдагчийг баривчлахцагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль гэжбайнаЭнэ хууль 1999 онд батлагдаж байжХоригдож байгаа хүн амь нас эрүүл мэндээ хамгаалуулахэрхтэйхууль хүчний байгууллага өргөдөл гомдлыг хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлэх учиртай гэхзэргийг нарийн тоочжээ.

Гэтэл Д.Амарсайханы өмгөөлөгчийн өгсөн мэдээллээртархины хүнд өвчтэй хүнийг тодорхой бусүндэслэлээр бариад хорьчихсонЭмчилгээ хийлгэе гэхээр 461 дүгээр ангийн ерөнхий эмч нь “Энэ хүнийгбитгий эмчил гэж дээрээс хэлсэн” гэсэн утгатай зүйл яриад зогсч байжээМөн хэргийг хянаж байсанпрокурор Сарангэрэл гэдэг хүн талийгчийн эрхийг ноцтой зөрчиждарамталж байсан талаар өмгөөлөгч ньярьж байна.

Юутай ч ил “хараг­даж” байгаа нь ийм байдалтайгаар төрийн хамгаалалтад хоригдож байсан нэгэн хүн цагбусаар нас барав.

АТГынхан Д.Амар­сайханыг Монголын Зас­гийн газарХятадын “Петрочайна Дачин Там­саг” компанихоорон­дын Бүтээгдэхүүн ху­ваах гэрээнээс орж ирэх мөнгөний нэг ху­вийг бусадтай хамтран завшижбайсан хэргээр баривчилжээХохирлын хэмжээ 50 тэрбум төгрөг гэнэ” гэх мэдээлэл хэв­лэ­лүүдээр гарчбайлааГол нь түүнийг бусадтай бүлэглэн… гэсэн мэдээ­лэл их байдаг.

Бусад гэдэг нь хэн бэЯах аргагүй энэ асуулт гарч ирнэД.Амарсайханыг 2007 онд Газрын тосны газрындаргаар томилж байжээТүүнийг С.Баярын хүн гэдэг байвМөн АМГын дарга Д.Батхуягтай найз нөхдийнхолбоотой гээд л бичдэгЭнэ утгаараа тэр С.БаярСү.Батболд нарын фракц болж таарнаМөн талийгаачМАНын Бага хурлын гишүүн байжээ.

Өөрөөр хэлбэлД.Амар­сайханы хэрэг гэг­дэх Монголын Зас­гийн газарХятадын “Петрочайна Дачин Там­саг” компани хоорондын Бүтээг­дэхүүн хуваах гэрээ хэзээхэний үед байгуулагдавхэн гарын үсэг зуржбайв гэдгийг хөөх нь зүйн хэрэг болж байгаа юм.

Монголд үйл ажил­ла­гаа явуулж эхэлснээсээ хойш анх удаа л сая­хан УИХын дарга З.Энх­бол­додзагнуулж” үз­сэн “Петрочайна” –гийн хятадууд тун их гайхажмэгдэж байгаа нь харагдаж байсанЁстой л,юу болоод өнгөрөв өө гэдэг шиг царай гаргаж байсныг монголчууд,  тэр тусмаа сэтгүүлчид маш сайнсанаж байгааТэгвэл Сү.Батболд Ерөн­хий сайд байхдаа ажлыг нь шалгах гэж очоод жинхэнэ утгаараанавс загнуулчихаад ирж байлааЭндээс ямар нэг учир харагдаж байгаа бизТиймээс АТГынхан талийгаачД.Амарсайханы “бусад…”-ыг Тусгаар тогт­нолын ордон хавиас хайвал  олох магад­лалтай ажээНөгөөталаар Д.Амарсайханы гэнэтийн үхэл нарийндаа бол учир битүүлэг юмУчир битүүлэг бүхэн асуултбосгожхариулт нэхдэгӨнөөдөр яг л тэгж байнаЯагаад гэнэт ухаан алдаадтэгээд үхчихэв гэсэн асуултхаа сайгүйХэрэв тэр амьд байгаад байвал хэн нэгнийэсвэл хэсэг бүлэг хүний эрх ашгийг хөндөж,бүргай болох байсан ч юм билүүМагадгүйтүүнийг үхүүлснээр олон хүн гэмт хэргээс ял зэмгүй мултарна гэжтооцоолсон бизИйм асуултууд “тэнээд” эхэллээ.

Учир нь тэр гэмт хэрэгт холбогдсон байж болноБүр гэмт хэрэг үйлдчихсэн ч байж болноГэхдээ түүнийгшүүхээр гэм бурууг нь тогтоохоос өмнө ийн “цаазалсан” нь яахын аргагүй хүний эрхийгамьд явахбаталгааг үгүй хийсэн үйлдэл болж байгаа юм.

Авлигахээл хахуу­лийг таслан зогсоох зо­рил­готой байгуулагдсан АТГ болон прокуроршүүхийнхэн энэүйлд­лээрээ өнгөрсөн хуга­цаанд ардчилсанэнэ­рэнгүй улс гэдгээ гадаад ертөнцөд харуулахыг хичээжбайгаа Монголын төрийн хөдөлмөрийг үгүй хийчихэж байгаа юмОлон улсын гэрээконвенцид нэгдсэнулсынхаа байр сууриас ухарчхүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг орон болгож хувиргав

Чухамдаа энэ бол сэжигтэн хорих байранд нас барсан анхны тохиолдол ч бишУгаас олны анхаарлын төвдбайсан хүнтэр тусмаа өмгөөлөгчийнхөө нүдэн дээр “ухаан алдаж” унасан учраас л олон нийтэд иймхурдан мэдэгдсэн хэрэгХүмүүс мэдээгүйбид хараагүй хэдэн хүний амь иймэрхүү байдлаар торныцаана таслагддагийг хэлж мэдэхгүй.

Эцэст ньД.Амар­сай­ханы үхэлд тэд буруутайТэд гэдэг нь “Бие муу байнаэмчлүүлье” гэхэд нь үл тоож,даажигнасан АТГын мөрдөн байцаагчхяналтын прокурор, “Эмчлэх шаардлагагүй гэж дээрээс үүрэгөгсөн” гээд зогсч байсан хорих ангийн ерөнхий эмч буруутайБас хууль хяналтынхныг ийм болтол ньбазсан” Д.Амарсайханы хамсаа­тан гэх “бусад” хүмүүс буруутай.

 

 

СЭЖИГТЭНЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙХУУЛИАС

 

3.1. Баривчлахцагдан хорих шийдвэрийг биелүүлэхэд хууль дээдлэххүнлэг ёсхүний эрхэрх чөлөөгхүндэтгэх зарчмыг баримтална.

3.2. Баривчлагдсанцагдан хоригдсон этгээдэд эрүү шүүлт тулгахэсхүл бусад арга хэрэглэн түүний биемахбодийг тарчлаан зовоох буюу сэтгэл санааны дарамтад оруулахыг хориглоно.

17.1. Хоригдсон этгээд дараахь эрх эдэлнэ:

17.1.2. өөрийн хувийн аюулгүй байдлыг хангуулах;

17.1.10. эмнэлгийн тусламжийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульдзаасан журмын дагууавах;

20.1. Хоригдсон этгээдийн амь насэрүүл мэндэд аюул тулгарсанхоригдсон бусад этгээдийн зүгээстүүнд заналхийлсэндовтолсон тохиолдолд хорих байрны ажилтан хоригдсон этгээдийн хувийн аюулгүйбайдлыг хангах арга хэмжээ цаг алдалгүй авах үүрэгтэй.

22.7. Өөрийн хууль ёсны эрхашиг сонирхлыг хамгаалуулахаар өргөдөлсаналгомдол гаргасан хоригдожбуй этгээдийг хавчин хяхахмөрдөн мөшгөхийг хориглоноИйнхүү хавчин хяхсанмөрдөн мөшгөсөнэтгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Show More

Related Articles

2 thoughts on “Д.Амарсайхан амьд байх нь хэнд халгаатай байв?”

  1. Хууль мөрддөг юм бол хүнд өвчтөнг хэвтүүлж эмчлүүлэхгүй байна гэдэг бал хүний эрхийг зөрчин эрүүдэн шүүж байгаагы далд бөгөөд хэнд ч анзаарагддаггүй тодорхой нэгэн жишээ. Иймд нэгдсэн эмнэлэгий удирдлагын 100% буруу!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published.

Close