Мэдээ

Н.Энхбаярыг шадар сайдаар тавих гэнэ

энхбаяр

Засгийн газрын хоёр дугаар “ээлж”-ийнхэн тун удахгүй “хоолондоо” орох гэж байгаа гэсэн яриа түгж эхэллээ. Иймэрхүү “бор шувуу” саарал ордноор зөрөлдөн ниссээр хэд хонов. Олны үг ортой,дамын үг даажинтай гэдэг хойно үнэний ортой байж таарна. Өнөөгийн Засгийн газрын гишүүд бараг бүгдээрээ “давхар” дээлтэй. Дулаан газарт хөлс нь чийхраад суухын ч аргагүй байдаг биз дээ,зайлуул. Тэгэхээр “дан” дээлтэй хүмүүс хөнгөн “шингэн” хуралдах нь илүү үр бүтээлтэй.  ”Дан” дээлтэй Засгийн газрын шинэ бүтэц ямар байх нь олны анхаарлыг татаж буй. Цагаан сарын дараа Монголын улстөр бужигнаж  эхлэх байх. Арай ч монгол хүний бэлэг дэмбэрлийг бодож өнөө маргаашгүй үймэлдэхгүй болов уу. Шинэ Засгийн бүрэлдэхүүнд орох хүмүүсийн нэр  аль хэдийн дурайж  байна. Юутай ч Н.Алтанхуяг танхимаа толгойлж үлдэх янзтай. Улаанбаатарын утааг 2 жилийн дараа мэдэгдэхүйц багасгана гэж амласан нь дараагийн сонгууль хүртэл албан тушаалдаа байсаар байхаа мэдэж байсан бололтой. МАХН-ын дарга Н.Энхбаярыг  Шадар сайд,АН-ын генсек Н.Оюундарь ЗГХЭГ-ын даргаар тавих аж. 16 яам хэвээрээ байх бөгөөд сайд нарын нэр тодорчээ. Шинэ Засгийн сайд нар АН,МАХН-ын угшилтай байх нь тодорхой. Нэгэн цагт Н.Энхбаярт төрийн төмөр нүүр харуулж  хөлийг нь гозогнуулаад баривчилж байсан бол одоо Засгийн газарт урьж ажиллуулах нь. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг үнэн юм. Шоронд зүдэрч байсныгаа бодвол бие нь илааршиж  тамир орсон гэж эргэж тойроод ирсэн намын нөхөд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч,Ерөнхий сайд байсан эрхэм хоёр жилийн настай засагт орох юм болов уу даа,тоохгүй ч байж мэднэ. Монголын түүхэнд Ерөнхийлөгч асан хүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаагүй билээ.

Шинэ  Засгийн газрыг танилцуулъя.

1.    Ерөнхий сайд – Н.Алтанхуяг
2.    Шадар сайд- Н.Энхбаяр /МУ-ын Ерөнхийлөгч асан/
3.    ЗГХЭГ-ын дарга – Ц.Оюундарь /АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга/

4.    Гадаад харилцааны яам – Л.Пүрэвсүрэн /МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх/

5.    Хууль зүйн яам – Ч.Өнөрбаяр /Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, Нэг ардчилал клуб/

6.    Байгаль орчны яам – Ц.Ганбат /ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан/

7.    Батлан хамгаалах яам – Д.Энхбаатар /Бригадын генерал/

8.    Барилга хот байгуулалт – А.Мурат /АН-ын жигүүрийн тэргүүн/

9.    Эрүүл мэндийн яам – Л.Жамбалжав /1-р эмнэлгийн дарга асан/

10.    Сангийн яам –  Шийлэгдамба /МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга/

11.    Уул уурхайн яам – Д.Одхүү /УИХ-ын гишүүн асан/

12.    Боловсрол шинжлэх ухааны яам – А.Ганбаатар /МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх/

13.    Хөдөлмөрийн яам – Д.Нямхүү /2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшсэн/

14.    Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам – Л.Гүндалай

15.    Үйлдвэр хөдөө аж ахуйн яам – Б.Батзаяа /Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга/

16.    Эрчим хүчний яам – Л.Гансүх /Ерөнхий сайдын ахлах зөвлөх/

17.    Эдийн засгийн яам – О.Магнай /ШӨХТГ –ын дарга/

18.    Зам тээврийн яам – М.Энхсайхан /Монгол улсын Ерөнхий сайд асан/

19.    Соёл спорт аялал жуулчлалын яам- Д.Сосорбарам /Төрийн соёрхолт

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close